Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ХУУЛЬ ЭРХЗҮЙ АВИЛГА ЁСЗҮЙН ХОРОО ХУРАЛДАВ

2018-06-29


Хэнтий аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэдэх Хууль эрхзүй авилга ёсзүйн хороо нь 2018 оны 6-р сарын 29-ний өдөр хуралдаж 2018 оны 2-р хагас жилд хийх үйл ажиллагааны төлөвлөгөөгөө батлав.

Хороо нь Аймгийн ИТХ-ын Төлөөлөгчийн ёсзүй, хуралдааны дэгийн биелэлт, Цагдаагийн байгууллагыг удирдах, хяналт тавих, Хууль, хяналт, ТББ-тай мэдээлэл солилцох, хамтран ажиллах, Олон нийтийг соён гэгээрүүлэх үйл ажиллагаа, авлигаас урьдчилан сэргийлэх зэрэг үндсэн чиг үүрэгтэй ажилладаг.




Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 8
4 / 50%
4 / 50%