Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ТЭРГҮҮЛЭГЧИД ХУРАЛДАВ

2018-06-29


Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид 2018 оны 6-р сарын 29-ний өдөр хуралдаж, 3 асуудал хэлэлцэж шийдвэрлэлээ.

Хайгуулын тусгай зөвшөөрлийг дэмжих эсэх тухай, Мал мах бэлтгэх гарал үүслийн гэрчилгээ олгох журмын тогтоол хүчингүйд тооцох тухай, Аудитын сэдвийн санал хүргүүлэх тухай асуудлуудыг Тэргүүлэгчид хэлэлцлээ.

-Ашигт малтмал, газрын тосны газраас Хэнтий аймгийн Батноров, Жаргалтхаан, Өмнөдэлгэр зэрэг сумдад хайгуулын тусгай зөвшөөрөл олгох хүсэлт ирсний дагуу эдгээр сумдад судалгаа хийснээр өвөлжөө хаваржааны газар болон орон нутгийн тусгай хэрэгцээний газар давхацсан учир хайгуулын тусгай зөвшөөрөл өгөх боломжгүй гэсэн саналыг дэмжүүлэхээр ХОХБТХ-ээс оруулсныг кадастрын зурагтайгаа нарийн тооцоололтойгоор үзэж шийдвэр гаргахаар болов.

-Захиргааны Ерөнхий хууль 2017 оны 7-р сарын 1, Мал амьтны эрүүл мэндийн тухай хууль 2018 оны 6-р сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан журмыг хуульд нийцүүлэх шаардлагатай талаар Цагдаагийн ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар болон Аймгийн Мэргэжлийн хяналтын газраас ирүүлсэн шаардлагын дагуу “Мал мах бэлтгэх гарал үүслийн гэрчилгээ олгох, хэрэглэх, зарцуулах журам”-ын хэрэгжилтийг 2018 оны 7-р сарын 1-ний өдрөөс эхлэн хүчингүй болголоо.

 

 


Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 8
4 / 50%
4 / 50%