Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Энэ жил аймаг 16-17 мянган тонн үр тариа хураана

2014-09-08

2014 онд нийтдээ 17.5 мянган га-д тариална. Үүнээс: Үр тариа  15.3 мян.га-д, Улаанбуудай  14,5 мян.га-д,Төмс 256 га-д, Хүнсний ногоо 98 га-д, Малын тэжээл 50 га-д,Тосны ургамал 6.0 мян.га-д тариалахаар төлөвлөсөн.

Чулуунхороот, Цагаан-овоо, Баян-Уул, Халхгол, Баянтүмэн сумдад үр тарианы 13 аж ахуй нэгжид 31,8 мян/га-д тариалалт хийсэн  бөгөөд 9,2 мян/га-д үр тариа, 21,0 мян/ га-д рапс, 500 га-д эмийн ургамал, 103,5 га-д малын тэжээл тариалсан.

 Намрын ургац хураалтанд үр оролцох техник хэрэгсэл бэлэн.

9 сарын эхний 10 хоногт багтаан ангилан хадалтыг эхлүүлэхээр бэлтгэл хангасан байна.  Энэ онд аймгийн хэмжээнд 8,8 мян/га-д улаан буудай тариалсан бөгөөд үүнээс урьдчилсан байдлаар 15,1 мян/тн буюу 17,1 цн/га ургац хураан авах төлөвтэй байна.

Энэ онд 16,0-17,0 мян/тн ургац хураан авах бүрэн боломжтой ба  2015 оны тариалалтанд шаардагдах 2,5-3,0 мян/тн үрийн улаан буудайг нөөцлөн 10% хорогдол тооцон 11,0-12,0 мян/тн улаан буудайг гурилын үйлдвэрт тушаах төлөвтэй байна.Гурилын хэрэгцээгээ бүрэн хангана.

2014 оны намрын ургац хураалтаар Төмс 222.40  га-аас 3010 тн , хүнсний ногоо 121.82 га-аас 1061.7 тн ургац хураан авах урьдчилсан баланстай байна

Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 19
11 / 58%
8 / 42%