Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Төв замын сурталчилгааны самбаруудыг буулгана

2014-09-08

Чойбалсан хотын гудамж зам талбайн ашиглалт, өнгө үзэмжийг сайжруулах, дэд бүтэцийг өргөтгөх, явган зам тавих талбайг чөлөөлөх зорилгоор төв зам дагуу байрлаж байгаа сурталчилгааны самбаруудыг  татан буулгахаар Хэрлэн сумын Засаг даргын захирамж гарсан байна. Хугацаатай мэдэгдэх хуудсыг эдгээр самбаруудыг эзэмшиж байгаа газруудад өгсөн байна. Хэрвээ заасан хугацаанд дээрхи сурталчилгааны самбаруудыг татан авахгүй бол хотын захиргаанаас албадан буулгаж гарсан зардлыг тухайн байгууллагуудаар нөхөн төлүүлэх аж.

Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 19
11 / 58%
8 / 42%