Сүүлийн
жилүүдэд эх болсон Хэрлэн гол маань бохирдож, хогондоо дарагдаж нөхцөл байдал
хүнд байгааг иргэд олон нийт та бүхэн мэдэж байгаа.
Тэгвэл өнөөдөр буюу 2018 оны 7-р сарын 4-ний өдөр Дэлхийн байгаль
хамгаалах сан, Хэрлэн голын сав газрын захиргаа зэрэг байгууллагууд хамтран
“Хоггүй Хэрлэн гол” олон нийтийн ажлыг зохион байгууллаа.
Энэхүү ажилд Хэрлэн сумын хэмжээний бүх Төрийн
байгууллагуудын албан хаагчдыг хамруулан Хэрлэн гол дагуух газар нутгийн хогийг
цэвэрлэх ажил өрнөж эх болсон Хэрлэн ижийнхээ магнайг тэнийлгэлээ.
Харин
Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын алба Хэрлэн голын урд газар нутгийг
буюу голын баруун талаар цэвэрлэж Хоггүй Хэрлэн голынхоо төлөө хамтдаа нэгдлээ.
Дашрамд сонордуулахад Чингис хотын бүх Төрийн
байгууллагын албан хаагчид голоо цэвэрлэн гар бие оролцон явахад хажуугаар нь
иргэд голын усанд хувцас хунар машин тэрэгээ угааж байгаатай тааралдаж байсан
юм. Хэрлэн голоо хоггүй
байлгахын төлөө иргэд та бүхний минь оролцоо чухал гэдгийг ойлгож хамтдаа Голоо
хогноос хамгаалцгаая...
ХОГГҮЙ ХЭРЛЭН ГОЛЫН ТӨЛӨӨ ХАМТДАА ИРГЭД ТА БҮХНИЙ Ч
ОРОЛЦОО ЧУХАЛ!!!