Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

“ЁОХОР БҮЖГИЙН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ, ХЭТИЙН ТӨЛВИЙГ ТОДОРХОЙЛОХ НЬ” сэдэвт эрдэм шинжилгээний хурал боллоо

2018-07-06

2018. 7. 6

Буриад зоны дуут бүжиг “ЁОХОР” –оор дамжуулан залуу хойч үед соёлын биет бус өвийн мэдлэг, ойлголтыг өгөх, Ёохор бүжгийг уламжлалт хэлбэрээр ахмад үеэс залуу хойч үед өвлүүлэн уламжлахад орон нутгийн иргэд, холбогдох албан тушаалтны оролцоог тодорхойлох, Ёохор бүжгийн нутаг нутгийн хувилбар, дууны урын сангийн судалгаанд хэрэглэгдэхүүн цуглуулж, соёлын өвийн улсын нэгдсэн бүртгэл мэдээллийн санд хадгалах зорилготой “ЁОХОР БҮЖГИЙН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ, ХЭТИЙН ТӨЛВИЙГ ТОДОРХОЙЛОХ НЬ” сэдэвт эрдэм шинжилгээний хурал, хэлэлцүүлэг, судалгааны ажлыг сумын ИТХурал, Соёлын өвийн үндэсний төв, СУИС-тай хамтран зохион байгууллаа.   

                        Илтгэлийн сэдэв:

·         соёлын өвийн үндэсний төвийн сөунбм дахь соёлын биет бус өвийн бүртгэл мэдээлэл – батширээт сумын жижээн дээр /Ж.Насанжаргал –соёлын өвийн бүртгэл, судалгааны газрын мэргэжилтэн/

·         монголын үндэсний язгуур бүжгийн төрөл зүйл, онцлог /Ш.Эрдэнэцэцэг – СУИС-ийн соёл урлаг судлалын хүрээлэнгийн захирал/

·         ёохор бүжгийн уламжлал, түүний өнгөрсөн, өнөө, ирээдүй /Ц.Цолмон – соёлын өвийн үндэсний төвийн мэргэжилтэн/

Ёохор бүжгийн чиг хандлагыг тодорхойлох нь сэдэвт хэлэлцүүлэгт иргэд идэвхтэй оролцож дараа дараагийн “Ёохор” наадмыг зохион байгуулахдаа тусгаж ажиллах нилээдгүй саналыг сум орон нутаг, соёлын өвийн үндэсний төвийн хамт олонд уламжиллаа. 



Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 9
5 / 56%
4 / 44%