Хүннү гүрэн байгуулагдаж, тулгар төр үүссэний 2227 жил,
Их Монгол улсын 812 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн
мандуулсны 107 жил, Ардын хувьсгалын 97 жилийн ой, Хан Хэнтий уулын аймаг
байгуулагдсаны түүхт 95 жилийн ойн баярын хурал Хан Хэнтий чуулгат эхэлж
Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Л.Батсайхан нээж Хан Хэнтийчүүддээ
баярын мэндчилгээ хүргэв.
Баярын Хуралд урилгаар Хэнтий аймгийн Засаг дарга асан
С.Чимэдцэрэн /1990-1992 он/, Засаг дарга асан Ц.Балдан-дорж /1992-1996 он/ нар
хүрэлцэн ирж Хэнтий нутгийн түмэн олондоо мэндчилгээ хүргэлээ.
Хан Хэнтий уулын аймаг байгуулагдсаны түүхт 95 жилийн ойн
баяр наадмын босгон дээр нэр бүхий 75 иргэн Төрийн дээд шагналаар шагнагдаж энгэрээ
мялаалаа.
Мянганы суут хүн, эзэн Чингис хааны мэндэлсэн, хаад,
хатдын өлгий нутгийн ажилсаг бүтээлч, элэгсэг, зочломтгой Та бүхэндээ эрүүл
энхийг хүсч, хүлэг нь хурдтай, хүчтэн нь
бяртай, харваач нь оноотой байхын өлзий билэгт ерөөлийг өргөе.
Сайхан наадаарай.