Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

НААДАМ ӨНГӨТЭЙ ЭХЭЛЛЭЭ

2018-07-17

Хан Хэнтий нутаг бол аргамаг хурдан хүлгүүд нь агтны манлайд хурдалж, аварга хүчит эрчүүд нь төрийн наадмыг  магнайлж, алдарт  мэргэн харваачид нь  ончтой байж, эрийн гурван наадмаа өнгөлж, өртөөлж ирсэн суутны өлгий нутаг.

                        Монгол хэмээх их гүрэн улсын олон мянганыг цог золбоо төгөлдөр туулж ирсэн гайхамшигт түүх, дахин давтагдахгүй урлаж бүтээсэн өв, соёл, ирээдүйд түүчээлэн үлдээх уламжлал зан заншил нь хөдөө, хотгүй Монгол наадмаар илэрхийлэгдэж, омог, бахархлыг төрүүлж байдаг учиртай.

            Мянганы суут хүн, эзэн Чингис хааны мэндэлсэн, хаад, хатдын өлгий нутгийн ажилсаг бүтээлч, элэгсэг, зочломтгой хүн ард зоны минь хүлэг нь хурдтай,  хүчтэн нь бяртай, харваач нь оноотой сайхан наадамлаж Хан Хэнтий нутгийн түүхт 95 жилийн ойн баяр наадам өнгөтэй сайхан болж өндөрлөлөө.




Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 4
2 / 50%
2 / 50%