Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ШАГАЙН ХАРВААНД БИНДЭР СУМ ТЭРГҮҮЛЛЭЭ

2018-07-17

ШАГАЙН ХАРВААНЫ ТЭМЦЭЭНД БИНДЭР СУМ ТЭРГҮҮЛЛЭЭ

Хан Хэнтий уулын аймаг байгуулагдсаны түүхт 95 жилийн ойн баяр наадмын шагайн харвааны тэмцээнд Улаанбаатар, Дорноговь, Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймгаас нийт 25 багийн 225 харвааны цэц мэргэнээ сорьсноос Биндэр сумын С.Амархүү ахлагчтай баг Тэргүүн байр, Хэрлэн сумын Б.Энх-Амгалан ахлагчтай Хан Хэнтий-2 баг дэд байр, Бор-Өндөр сумын Л.Сэргэлэн ахлагчтай баг 3-р байрыг тус тус эзэлжээ.

Хувийн цуваа харваанд нийт 130 харваачид харваснаас 1-р байрыг Монгол Улсын үлэмж дархан мэргэн, спортын мастер Дорноговь аймгийн Айраг сумын харваач Б.Хатанбаатар, 2-р байрыг Монгол Улсын мэргэн Дархан-Уул аймгийн харваач Г.Батбаяр, 3-р байрыг Монгол Улсын гарамгай мэргэн Хэнтий аймгийн Хан Хэнтий багийн харваач Түвшинбаатар хүртлээ.


 


Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 4
2 / 50%
2 / 50%