БАЯР
НААДАМД АЙМГИЙН ХАРЦАГА Д.АЗЗАЯА ТҮРҮҮЛЛЭЭ
Хан Хэнтий
уулын аймаг байгуулагдсаны түүхт 95 жилийн ойн баяр наадамд 256 бөх барилдаж,
Хэнтийн аймгийн Дэлгэрхаан сумын харьяат аймгийн харцага Д.Аззаяа түрүүлж аймгийн
Арслан цол хүртэж, Цэнхэрмандал сумын харьяат аймгийн начин Б.Мандалбат
үзүүрлэж аймгийн Заан болж наадамчин олноо баясгалаа.
Харин шөвгийн дөрөвт Архангай аймгийн Булган сумын бөх Улсын арслан
Э.Пүрэвдагва, Архангай аймгийн Өлзийт сумын бөх Сумын Заан Б.Анхтөр нар үлджээ.