Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ОНОН ГОЛД АЛТ УХУУЛАХГҮЙ

2018-07-25

Хэнтий аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 5-р сарын 5-ны өдрийн 03дугаар тогтоолоор газар нутгийг улсын тусгай хамгаалалтанд оруулах /Батширээт, Биндэр сумын хил дамнасан Гутай орчмын газрыг байгалийн нөөц газрын ангилалаар/ санал уламжилсан.

Тусгай зөвшөөрөл бүхий “Гутайн даваа” ХХК нь нэрээ өөрчлөн “Пегматит майнинг” ХХК болон санал уламжилсан 03 дугаар тогтоол нь өөрсдийнх нь эрх ашгийг хөндсөн гэж захиргааны хэргийн шүүхэд 2017 оны 7-р сарын 6-ны өдөр нэхэмжлэл гаргасан.

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хариуцагчаар татагдан 2017 оны 7-р сараас хойш тус газар нутгийг Улсын тусгай хамгаалалтанд оруулахаар одоог хүртэл шүүхийн шатанд маргаан үргэлжилж байгаа бөгөөд өнөөдөр буюу 2018 оны 7-р сарын 25-ны өдрийн 13.30 цагт Давж заалдах шатны Шүүх хурал эхлэх гэж байна.




Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 8
4 / 50%
4 / 50%