Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ЗӨВЛӨГӨӨН АМЖИЛТТАЙ БОЛОВ

2018-07-25


             2018 оны 07 дугаар сарын 19,20-ны өдрүүдэд Хэнтий аймгийн аймаг, сумдын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Удирдах ажилтны зөвлөгөөн Баян-Овоо суманд амжилттай боллоо.
             Зөвлөгөөнд Хэнтий аймгийн 16 сумын нийт 57 Хурлын дарга, нарийн бичгийн дарга, ажилтнууд оролцсон бөгөөд Нутгийн өөрөө удирдах байгууллагын төлөвшил, манлайлал, тогтоол шийдвэрийн хэрэгжилт, түүнд тавих хяналт, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хороо, Төлөөлөгчдийн үйл ажиллагааг сайжруулах, идэвхжүүлэх шинэлэг санаа, арга туршлага, орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх ажилд иргэдийн оролцоог хангах, шинэлэг санаа туршлагыг хэрэгжүүлэх, сумдын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн үйл ажиллагаанд анхаарах асуудлын талаар Биндэр, Дадал, Хэрлэн, Баян-Овоо сумдын мэдээллийг хэлэлцэн зөвлөлдөж, санал бодол, туршлагаа солилцов. 
          Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Л.Батсайхан хэлэхдээ “Аливаа асуудлыг ул суурьтай төлөвлөх, ингэхдээ иргэдийнхээ саналыг нэгдүгээрт эрэмбэлэх, гаргасан санал, санаачлагыг нь бодитой тусгах, үнэлэх, эргэж хариу өгөх, гаргасан шийдвэрийн хяналтыг байнга хийж байхад анхаарах хэрэгтэй. Удирдах ажилтнууд болохын хувьд хувийн манлайлал, иргэд, ялангуяа төрийн албан хаагчдад сайн үлгэр дууриалал үзүүлэх, бодлого тодорхойлох хүнийг удирдах чадвараа байнга хөгжүүлж, хариуцлагатай, шударга, ёс зүйтэй ажиллах шаардлага байна” гэв.
            Нутгийн өөрөө удирдах байгууллагыг чадавхжуулах чиглэлээр амжилт гаргаж байгаа зарим дарга нарт төрийн болон аймгийн шагнал гардуулсан бөгөөд Хэнтий аймгийн Баян-Овоо сумын Засаг дарга Д.Баянмөнх “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-оор, Баян-Адрага, Галшар, Дэлгэрхаан, Цэнхэрмандал сумдын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ж.Боломж, П.Энхбаатар, Д.Баясгалан, Н.Нямдаваа, Баян-Овоо сумын Хурлын төлөөлөгч Ж.Эрдэнэчулуун нарыг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын “Хурлын тэргүүний Төлөөлөгч” хүндэт тэмдгээр тус тус шагнаж урамшууллаа. Мөн сумдын Хурлын дарга, нарийн бичгийн дарга нарт “Хурлын энгэрийн тэмдэг” гардуулж, үйл ажиллагаандаа хэрэглэх флаш хүлээлгэн өгөв.
              Зөвлөгөөний үеэр “Орон нутгийн өмчийн ашиглалт, хадгалалт, хамгаалалт, үр дүн”-ийн талаар Жишиг хуралдаан хийж, аймаг, сумдын орон нутгийн өмчийн асуудал хариуцсан газар хэлтэс, ажилтнуудын ажлын уялдаа, орон нутгийн өмч, эд хөрөнгийн бүртгэл, хяналт, ашиглалтын талаар тодорхой шийдэл, гарц, санал гаргасан бөгөөд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцэхээр төлөвлөж буй орон нутгийн өмчийн харилцаатай холбоотой 4 журмын төсөлд санал өгөхөөр тохирч, ажил хэрэгчээр хуралдлаа. 
Зөвлөгөөний хүрээнд зохион байгуулагдсан 5 төрөлт спортын тэмцээнийг зохион байгуулж, сумдууд 4 бүс болж өрсөлдөв.
            Гар бөмбөгийн төрөлд Э.Мөнх-Очир ахлагчтай Хойд бүс /Биндэр, Батширээт, Өмнөдэлгэр, Дадал/ тэргүүн байр, С.Угтахбаяр ахлагчтай Урд бүс /Бор-Өндөр, Галшар, Дархан, Баянмөнх/ дэд байр, Дартсын төрөлд П.Энхбаатар ахлагчтай Урд бүс тэргүүн байр, Ж.Боломж ахлагчтай Зүүн бүс /Батноров, Баян-Адрага, Норовлин, Баян-Овоо/ дэд байр, Олс таталтын төрөлд Х.Мөнхбат ахлагчтай Хойд бүс тэргүүн байр, С.Угтахбаяр ахлагчтай Урд бүс дэд байр, Шатрын төрөлд Хойд бүсийн Б.Ууганбаяр /Батширээт/ тэргүүн байр, Урд бүсийн О.Сүхбаатар /Бор-Өндөр/ дэд байр, даамын төрөлд Зүүн бүсийн Р.Оюунчимэг /Баян-Овоо/ тэргүүн байр, Хойд бүсийн Ц.Болорцэцэг /Өмнөдэлгэр/ дэд байрт шалгарч, алт мөнгөн медаль, мөнгөн шагналаар шагнагдав.
Багийн дүнгээр Д.Гансүрэн ахлагчтай Хойд бүс тэргүүллээ.
           Энэхүү удирдах ажилтны зөвлөгөөнийг зохион байгуулахад Баян-Овоо сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг дарга, түүний Тамгын газар, багийн иргэдийн Нийтийн Хурлын тэргүүлэгчид ихээхэн хувь нэмэр оруулж идэвхтэй сайн оролцлоо.







Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 8
4 / 50%
4 / 50%