Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Бодлогын хүүг хэвээр хадгалах, Өр-орлогын харьцааг тогтоох тухай

2018-08-06

Мөнгөний бодлогын мэдэгдэл

Огноо: 2018/06/15

Бодлогын хүүг хэвээр хадгалах, Өр-орлогын харьцааг тогтоох тухай

Дугаар: 2018/02

Огноо:  2018 оны 6 дугаар сарын 15-ны өдөр

Монгол Улсын Их Хурлаар батлагдсан Төв банк (Монголбанк)-ны тухай хуулийн нэмэлт өөрчлөлт 2018 оны 4 дүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхлээд байна. Энэхүү хуулиар мөнгөний бодлогын шийдвэр гаргадаг Мөнгөний бодлогын хороог УИХ-аас томилон байгуулж,  хамтын удирдлагын зарчмыг нэвтрүүлсэн. Мөн бодлогын хороо хоёр үе шаттайгаар хуралдаж, мөнгөний бодлогын шийдвэрийг гаргадаг тогтолцоонд шилжсэн. Мөнгөний бодлогын хорооны хурлын эхний хэлэлцүүлэг 2018 оны 6 дугаар сарын 11-нд, хоёр дахь хэлэлцүүлэг 2018 оны 6 дугаар сарын 15-нд хуралдаж эдийн засгийн өнөөгийн болон ирээдүйн төлөв, эрсдэл, мөнгөний бодлогын төлөв,  альтернатив хувилбаруудыг хэлэлцэж, олонхийн саналаар шийдвэр гаргалаа.

Монголбанкны Мөнгөний бодлогын хороо бодлогын хүүг 10 хувьд хэвээр хадгалах, иргэдийн хэрэглээний зээлийн Өр-орлогын харьцааны дээд хязгаарыг 70 хувиар тогтоох шийдвэр гаргалаа.

Хэрэглээний үнийн индексээр хэмжсэн жилийн инфляци 2018 оны 5 дугаар сарын байдлаар улсын хэмжээнд 6.1 хувь, Улаанбаатар хотод 6.6 хувь байна. Цаашид эдийн засгийн идэвхжил нэмэгдэх ч инфляци дунд хугацаанд зорилтот 8 хувийн орчимд тогтворжих төлөвтэй байна.

Дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ өсч байгаа хэдий ч зарим экспортын бүтээгдэхүүний үнэ өсч, манай гадаад худалдааны нөхцөл харьцангуй тогтвортой байхаар байна.

Эхний улиралд эдийн засгийн өсөлт эрчимжсэн нь Монголбанкны төсөөлөлтэй нийцтэй байна. Уул уурхайн хөрөнгө оруулалт үргэлжлэн тэлж, хөрөнгө оруулагч, бизнес эрхлэгчдийн итгэл сэргэж бизнесийн орчин алгуур сайжирч байна. Экспорт нэмэгдэхийн зэрэгцээ импорт өсч байгаа нь төлбөрийн тэнцэлд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй байна.

Өрхийн орлого алгуур нэмэгдэж байгаа хэдий ч сүүлийн жилүүдэд огцом нэмэгдэж буйн иргэдийн хэрэглээний зээлийн өсөлт өндөр түвшинд хүрч, өрхийн өрийн түвшинг нэмэгдүүлж байна. Иймээс Монголбанк иргэдийн өрийн дарамтыг хязгаарлаж улмаар санхүүгийн салбарт эрсдэл хуримтлагдахаас сэргийлэх зорилгоор банкнаас олгох иргэдийн хэрэглээний зээлд Өр-орлогын харьцааны дээд хязгаарыг тогтоож, 2019 оны эхнээс мөрдүүлэхээр боллоо.

Мөнгөний бодлогын эдгээр шийдвэрүүд нь инфляцийг дунд хугацаанд зорилтот түвшний орчимд тогтворжуулах, эдийн засгийн өсөлтөд үргэлжлэн дэмжлэг үзүүлж, макро эдийн засаг, санхүүгийн дунд, урт хугацааны тогтвортой байдлыг хангах зорилттой нийцтэй болно. 

Хорооны хурлын хураангуй тэмдэглэлийг хоёр долоо хоногийн дараа Монголбанкны цахим хуудаст байршуулна.

МӨНГӨНИЙ БОДЛОГЫН ХОРОО

Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 19
11 / 58%
8 / 42%