Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын Тамгын газартай хамтран маргааш буюу наймдугаар сарын 14-ны өдөр “Нийслэлийн худалдаа, үйлчилгээний нийтлэг журам”-ыг шинэчлэн боловсруулж байгаатай холбогдуулан Чингэлтэй дүүрэгт үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгж, иргэд, түргэн үйлчилгээний цэг болон зөвшөөрөлтэйгээр нийтийн эзэмшлийн гудамж, талбайд худалдаа үйлчилгээ эрхлэгчид, СӨХ, 1-19 дүгээр хороодын иргэдийн төлөөлөлд журмын төслийг танилцуулах, санал авах хэлэлцүүлгийг зохион байгуулах тул иргэд та бүхнийг идэвхтэй оролцохыг урьж байна.
Хамрах хүрээ: Чингэлтэй дүүрэгт үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгж, иргэд, түргэн үйлчилгээний цэг болон зөвшөөрөлтэйгээр нийтийн эзэмшлийн гудамж талбайд худалдаа үйлчилгээ эрхлэгчид, СӨХ, 1-19 дүгээр хороодын иргэдийн төлөөлөл
Хэлэлцүүлэг зохион байгуулагдах газар, хугацаа: “Анкора” төвийн Хурлын танхимд 2018 оны 08 дугаар сарын 14-ний өдөр 14:00 цагт