Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

"нутгийн манлайлал" эмэгтэй төлөөлөгчдийн сургалтанд хамрагдав

2018-08-20

                                                             2018.8.19

                  Сайнхүү ивээл сан нь орон нутгийн ИТХ-ын эмэгтэй төлөөлөгчдийг чадавхжуулах хүрээнд Бүгд найрамдахчуудын олон улсын хүрээлэнгийн эмэгтэйчүүдийн ардчиллын сүлжээ байгууллагатай хамтран Хэний аймагт “Төсөв батлах үйл явцыг сайжруулах нь” төсөл хэрэгжүүлэн “Нутгийн манлайлал” сургалтыг зохион байгуулж байгаа. Энэ хүрээнд Хэнтий аймгийн хойд бүсийн сумдын хурлын эмэгтэй төлөөлөгч нар Биндэр суманд 18-19-ний өдрүүдэд сургалтанд хамрагдлаа.



Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 9
5 / 56%
4 / 44%