Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Хуульчид "НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ" зохион байгууллаа.

2014-09-09

Монголын Хуульчдын Холбоо үүсгэн байгуулагдсаны “НЭГ ЖИЛИЙН ОЙ”-г тохиолдуулан хуульчдын холбооны орон нутгийн салбараас хамтран холбооны үйл ажиллагааг сурталчлах “НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ” 2014 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 10 цагт Чойбалсан хотын “Тусгаар тогтнолын талбай”-д амжилттай зохион байгуулагдлаа. Өдөрлөгийн үеэр зохион байгуулагч байгууллага болох шүүх, прокурор, өмгөөллийн байгууллагуудын зүгээс Чойбалсан хотын иргэддээ мэндчилгээ дэвшүүлж, танин мэдэхүйн хөгжөөнт АХА тэмцээн зохион байгуулагдсан бөгөөд өмгөөлөгчид иргэдэд үнэ төлбөргүй хууль зүйн зөвлөгөө өгч ажилласан байна.

Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 19
11 / 58%
8 / 42%