Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ЭНЭ САРЫН 26-НЫ ӨДӨР НАЙМДУГААР ХУРАЛДААНАА ХИЙНЭ

2018-09-06

ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ЭЭЛЖИТ НАЙМДУГААР ХУРАЛДААН ЭНЭ САРЫН 26-НЫ ӨДӨР ХУРАЛДАНА


Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид /2018.09.06/ хуралдсанаар Төлөөлөгчдийн ээлжит Наймдугаар хуралдааныг 2018 оны 9-дүгээр сарын 26-ны өдөр хуралдуулж үндсэн 6 асуудал хэлэлцэж шийдвэрлүүлэхээр баталлаа.

Үүнд: 1. Аймгийн төсвийн Ерөнхийлөн захирагчийн 2017 оны төсвийн                   орлого, зарлагын гүйцэтгэл

2.    2017 оны төсвийн гүйцэтгэлээс давсан орлогыг хөрөнгө оруулалтад зарцуулах тухай

3.    Зарим нутгийг Бичил уурхайн зориулалтаар тусгай хэрэгцээнд авах тухай /Хэрлэн, Батноров, Норовлин, Цэнхэрмандал/

4.     Дэлгэрхаан суманд баг шинээр байгуулах тухай

5.    Тогтоол хүчингүй болгох тухай /Газрын төлбөрийн хэмжээ тогтоох тухай/

Орон нутгийн чанартай авто зам, замын байгууламжаар зорчиж байгаа тээврийн хэрэгслээс авах “Зам ашигласны төлбөрийн хэмжээ”-г тогтоох тухай гэсэн асуудлуудыг 8-дугаар хуралдаанаар хэлэлцүүлэх гэж байна.





Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 8
4 / 50%
4 / 50%