Аймгийн БСУГ-аас ”Хүүхдийн хөгжилд эцэг эхийн оролцоо”
анхдугаар зөвлөгөөнийг Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, ГБХЗХГ, ДЗМОУБ-ын
“Бор-Өндөр-2” ОНХХ, зэрэг байгууллагууд хамтран Хан Хэнтий Чуулгад зохион
байгуулж байна.
Хүүхдэд оюун санаа болон ёс суртахууны хүмүүжлийг
төлөвшүүлэхэд сургууль гэр бүлийн байнгын ажиллагаа өргөжүүлэх, хүүхэд бүрт гэр
бүл эцэг эх болон төрийн үүрэг, анхаарлыг жигд хүргэх, зөв үлгэр дуурайлал
үзүүлэх, үүрэг оролцоог нэмэгдүүлэх зорилго бүхий уг зөвлөгөөнд 300 гаруй эцэг
эхийн төлөөлөл, Цэцэрлэг, Сургуулийн удирдлага, төрийн албан хаагчид оролцлоо.
Зөвлөгөөнийг нээж зохион байгуулагч байгууллага БСУГ-ын
дарга С.Мөнхцэцэг, хамтран зохион байгуулагч байгууллага Иргэдийн Төлөөлөгчдийн
Хурлын дарга Л.Батсайхан баяр хүргэж үг хэллээ.
Энэ үеэр урилгаар Улаанбаатар хотоос Гэр бүл судлаач
доктор Г.Намжил хүрэлцэн ирсэн байв.
Зөвлөгөөнөөр “Эцэг эхийн үүрэг оролцоо хүүхдийн хөгжилд
чухал болох нь” сэдвээр БСУГ-ын дарга С.Мөнхцэцэг, “Эцэг эх хүүхдийн харилцаа”
сэдвээр Гэр бүл судлаач доктор Г.Намжил, “Эерэг хүмүүжлийн арга” сэдвээр
ДЗМОУБ-ын Бор-Өндөр-2 ОНХХ гэр бүл судлаач Ж.Баясгалан нар илтгэл тавих ажээ.
АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ