Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГСДИЙН ДУРСГАЛЫГ ХҮНДЭТГЭНЭ

2018-09-06


Хан Хэнтийчүүд ээ!

            Жил бүрийн 9 дүгээр сарын эхэнд Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэдэг билээ.
Энэ жил аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Хэрлэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хамтран 09 дүгээр сарын 07-ны өдрийн 11:30 цагт Хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх талбайд эл өдрийг тэмдэглэнэ.
          Дурсгалыг хүндэтгэх өдрийн цуглааны үйл ажиллагаанд хэлмэгдэгсдийн үр хүүхэд, хамаатан, садангууд, аймаг, сумаас сонгогдсон иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчид, төр захиргааны ажилтнууд, аймаг, сумын ЦАУЗБСК-ийн гишүүд, Хэрлэн сумын багийн удирдлага, зохион байгуулагчид, нийгмийн ажилтнууд, Гүндүгаварлин, Шадавдаржаалин хийдийн лам хуврагууд, хүндэтгэл үзүүлэн оролцох юм.
           Мөн энэхүү өдрийг сумдын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын Тамгын газар хамтран энэ өдрүүдэд өөрсдийн төлөвлөсөн хөтөлбөрийн дагуу зохион байгуулах бөгөөд улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн өөрчлөлтийн тайлбарлан таниулах юм.
            Энэ жил аймгийн Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах салбар комисс, төв комисстой хамтран 12 иргэний хүсэлт өргөдлийг хүлээн авч 5 иргэнд нөхөх олговорыг олгосон бөгөөд Дадал сумын комисст хэлмэгдэгсдэд зориулан босгосон "Язгуурын 3 суварга" засварлахад зориулж 1 сая төгрөгийн дэмжлэг үзүүлэв.




Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 8
4 / 50%
4 / 50%