Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Ардын уран зохиолч Цэндийн Дамдинсүрэнгийн мэндэлсний 110 жилийн ой тохиож байна

2018-09-10

Ардын уран зохиолч, Төрийн гурван удаагийн шагналт, Зууны манлай соён гэгээрүүлэгч, Академич Цэндийн Дамдинсүрэнгийн мэндэлсний 110 жилийн ой өнөөдөр буюу 09 дүгээр сарын 07-ны өдөр тохиож байна.

Аугаа эрдэмтэн, эх хэлийг үндэслэгч, их зохиолч Цэндийн Дамдинсүрэнгийн  алдар гавъяаг мөнхжүүлэх, намтар, уран бүтээлийг сурталчлан таниулах,  ирээдүй хойч үедээ өвлүүлэн үлдээх зорилгоор их эрдэмтний хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ.

Хүндэтгэлийн арга хэмжээнд аймгийн ИТХ-ын дарга Л.Хишигтогтох, аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн болон холбогдох агентлагийн удирдлагууд оролцлоо.

Мөн МУ-ын Соёлын гавъяат зүтгэлтэн Л.Хэрээ, МУ-ын СТА Ж.Цагаан нарын санаачлагаар, МСҮТ-ийн гар урлалын багш М.Цогтсайханы их эрдэмтний 110 жилийн ойд зориулан урласан Цагаан толгойн гэрэлт самбарын нээлт боллоо.

Уг арга хэмжээний хүрээнд “Номын ертөнц” дүрийн тоглолт, “Яруу эгшиглэн” уран уншигчдын “Гала тоглолт”, Орон нутгийн зохиолчдын уран бүтээлийн үзэсгэлэн аймгийн Хөгжимт драммын театрт, орон нутгийн зохиолчдын уулзалт аймгийн Төв номын санд тус тус зохион байгуулагдаж байна.




Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 19
11 / 58%
8 / 42%