ДОРНОГОВЬ АЙМГИЙН ЭРДЭНЭ СУМЫН ИТХ-ЫН ДАРГА, ТӨЛӨӨЛӨГЧИД ЗОЧИЛЛОО
Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд харилцан туршлага солилцохоор өнөөдөр буюу есдүгэрээр сарын 14-ны өдөр Дорноговь аймгийн Эрдэнэ сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга С.Энхтуяа тэргүүтэй 15 хүний бүрэлдэхүүнтэй төлөөлөгчид зочиллоо. Зочид Төлөөлөгчдийг Чингэлтэй дүүргийн ИТХ-ын Тэргүүлэгч, МАН-ын бүлгийн ажлын албаны дарга С.Амарбаясгалан, Тэргүүлэгч, АН-ын бүлгийн ажлын албаны дарга Б.Батхуяг, ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд Хурлын ажлын албаны дарга Ц.Алтанцацрал, Удирдлага, зохион байгуулалтын хэлтсийн дарга Ж.Ганбат нар хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд Хурлын ажлын албаны дарга Ц.Алтанцацрал ИТХ-ын үйл ажиллагаа, зохион байгуулалт, дүүргийн ГХУСАЗСЗ-өөс авч хэрэгжүүлж байгаа ажлын явц, арга туршлага, иргэдийн оролцоог хэрхэн хангаж ажиллаж байгаа талаар мэдээлэл өгч, Дорноговь аймгийн Эрдэнэ сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга С.Энхтуяа өөрийн сумынхаа онцлог, ИТХ-ын үйл ажиллагааны талаар болон хүрэлцэн ирсэн төлөөлөгчдийг танилцуулан харилцан сайн туршлагуудаасаа хуваалцсан юм. Уулзалтын дараа Чингэлтэй дүүргийн хүүхдийн номын өргөө, 3 дугаар хорооны Иргэний танхимын өдөр дутмын үйл ажиллагаатай танилцлаа. 


Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн
хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү
Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.
санал өгсөн: 8