ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ЭЭЛЖИТ НАЙМДУГААР ХУРАЛДААН ЭНЭ САРЫН 26-НЫ
ӨДӨР ХУРАЛДАНА
Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид
/2018.09.06/ хуралдсанаар Төлөөлөгчдийн ээлжит Наймдугаар хуралдааныг 2018 оны
9-дүгээр сарын 26-ны өдөр хуралдуулж үндсэн 6 асуудал хэлэлцэж шийдвэрлүүлэхээр
баталлаа.
Үүнд: 1. Аймгийн төсвийн Ерөнхийлөн захирагчийн 2017 оны
төсвийн орлого,
зарлагын гүйцэтгэл
2. 2017 оны төсвийн гүйцэтгэлээс давсан орлогыг хөрөнгө оруулалтад зарцуулах
тухай
3. Зарим нутгийг Бичил уурхайн зориулалтаар тусгай хэрэгцээнд авах тухай
/Хэрлэн, Батноров, Норовлин, Цэнхэрмандал/
4. Дэлгэрхаан суманд баг шинээр
байгуулах тухай
5. Тогтоол хүчингүй болгох тухай /Газрын төлбөрийн хэмжээ тогтоох тухай/
6. Орон нутгийн чанартай авто зам, замын байгууламжаар зорчиж байгаа тээврийн
хэрэгслээс авах “Зам ашигласны төлбөрийн хэмжээ”-г тогтоох тухай гэсэн
асуудлуудыг 8-дугаар хуралдаанаар хэлэлцүүлэх гэж байна.