Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

“ИРГЭДЭД ҮЙЛЧЛЭХ ТӨВ”-ИЙН БАРИЛГЫН ШАВ ТАВИГДЛАА

2018-09-21

ХӨДӨЛМӨР, ХАЛАМЖИЙН   ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГАЗРЫН “ИРГЭДЭД ҮЙЛЧЛЭХ ТӨВ”-ИЙН БАРИЛГЫН ШАВ ТАВИГДЛАА

Энэ онд Стандарт хэмжилзүй, Халамж, Татвар, Цагдаа, Цэцэрлэг зэрэг байгууллагуудын шинэ барилгын ажил хийгдэж байгаа бөгөөд өнөөдрийн билэгт сайн өдөр Хөдөлмөр, Халамж үйлчилгээний газрын “Иргэдэд үйлчлэх төв”-ийн барилгын шав тавих ёслолын арга хэмжээ боллоо.

Арга хэмжээний эхэнд Аймгийн Засаг дарга Н.Ганбямба нээж, урилгаар Аймгийн иргэдийн төлөөлөгчдийн Хурлын дарга Л.Батсайхан болон бусад албаны дарга нар оролцлоо.

Тэрбум 580сая төгрөгийн төсөвт өртөг бүхий уг барилга нь подвольтойгоо 4 давхар 1792м2 барилга ажээ.

Гүйцэтгэгч компани “Саран инж девелопмент” ХХК ирэх оны 5-р сард хүлээлгэж өгөхөөр ажлаа эхэллээ.

Энэхүү барилга баригдсанаар тус байгууллагын ажилтан албан хаагчдын тохьтой нөхцөл, тухтай орчины нийгмийн асуудлыг шийдэх төдийгүй иргэд олон нийт, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хүндрэл чирэгдэлгүй, сэтгэл хангалуун үйлчилгээ үзүүлэх боломж бүрдэж байгаа юм.




Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 4
2 / 50%
2 / 50%