Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ҮНДЭСНИЙ АУДИТЫН ГАЗРЫН АЖЛЫН ХЭСЭГ ХЭНТИЙ АЙМАГТ АЖИЛЛАЛАА

2018-09-21


УИХ-ын Төсвийн байнгын хорооны 2017 оны “Аудитын сэдэв батлах тухай” 02-дугаар тогтоол, МУ-ын Ерөнхий аудиторын 2018 оны “Аудитын ажлын төлөвлөгөө, сэдэв батлах тухай” А/06 дугаар тушаалын дагуу “Монгол Улсын алт олборлох салбарын өнөөгийн байдал, алтны нөөцийн бүрдүүлэлт”-д хийж буй аудитыг орон нутаг дахь Төрийн аудитын газрууд хамтран гүйцэтгэхээр Үндэсний аудитын газрын Гүйцэтгэлийн аудитын газрын ахлах аудитор Б.Болормаа, аудитор Д.Даваа-Эрдэнэ нар Хэнтий аймагт ажиллахаар хүрэлцэн ирж, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргатай уулзаж санал солилцсон юм.

Хэнтий аймагт үйл ажиллагаа явуулж буй Алт олборлож байгаа аж ахуйн нэгжүүд, нөхөрлөлийн өнөөгийн нөхцөл байдал, алтны нөөцийн бүрдүүлэлт, хуулийн хүрээнд ажиллаж байгаа эсэх, төрийн байгууллагууд ашигт малтмалын талаарх хууль тогтоомжийг хэрэгжүүлэх талаарх ажил, одоо мөрдөгдөж буй хууль тогтоомжийг амьдралд хэрхэн нийцэж байгаа, өөрчлөх, нэмэлт оруулах талаар саналыг авч ажиллах юм.

Хурлын даргын зүгээс Ашигт малтмалын тухай хуулинд хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзах үндэслэл нь амьдралд нийцэхгүй, аймаг, сумын Хурлаас бусад үндэслэлээр татгалзах шийдвэр гаргадаг ч АМГТГ-аас хуульд нийцээгүй үндэслэлээр татгалзсан гэж үзээд тусгай зөвшөөрлийг олгодог зөрчил дутагдал байна. Түүнчлэн дээд шатны Хурлын байгууллага нь доод шатны Хурлын шийдвэрийг хүчингүй болгох эрхзүйн үндэслэлгүйгээс зөвшөөрөл хүсч буй аж ахуйн нэгжүүд нь багийн ИНХ-д оролцож, тухайн иргэдийг янз бүрийн аргаар ухуулж, өөрсдөдөө ашигтай шийдвэрийг гаргаснаас байгаль орчинд нөлөөлөх олон сөрөг үр дагаврууд бий болж байна. Тиймээс хуулинд эдгээр асуудлуудыг тодорхой тусгаж өгөх саналыг гаргалаа.

Энэ үеэр Мэргэжлийн хяналтын газар, БОАЖГ, татвар зэрэг байгууллагуудын удирдлага холбогдох мэргэжилтэнгүүд оролцон аймагт алтны ашиглалтын үйл ажиллага эрхэлж буй аж ахуйн нэгж, иргэнд хамаарах асуудлын талаарх судалгаа мэдээллийн талаар санал солилцон ажиллалаа.




Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 8
4 / 50%
4 / 50%