Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Дорнод Политехникийн Коллеж түүхт 90 жилийн ойгоо тэмдэглэж байна

2014-09-11

Тэртээ 1924 онд тухайн үеийн ардын Засгийн газрын шийдвэрээр Мал эмнэх сургуулийг анхлан байгуулсан нь одоогийн Дорнод Политехникийн коллеж юм.90-н жилийн хугацаанд мал эмнэлэг,хөдөө аж ахуй,газрын тос,ахуйн үйлчилгээ зэрэг төрөл бүрийн мэргэжлүүдээр 16000 гаруй мэргэжилтэй ажилтанг бэлтгэсэн энэ сургуулийн түүхэн ойд тус сургуулийг үе үед удирдаж байсан захиралууд,багш ажилтанууд үе үеийн төгсөгчид Монгол орны өнцөг булан бүрээс хуран цуглаж ойн баяраа тэмдэглэж байна.Түүх дурсамж өгүүлсэн гэрэл зургийн үзэсгэлэн ,ангиудын уулзалт,баярын хурал зэрэг үйл ажиллагааг зохион байгуулж байгаа бөгөөд баярын нээлтээ өнөөдөр сургуулийнхаа гадаа талбайд албан ёсоор нээсэн бол орой 19 цагаас Тусгаар тогтнолын талбайд Шоу арга хэмжээг зохион байгуулах юм. Дорнод Политехникийн Коллежийн ойн арга хэмжээнд УИХ-н гишүүн ,тус сургуулийн удирдах зөвлөлийн дарга Х.Болорчулуун, аймгийн ИТХ-н дарга Р.Зоригтбаатар,аймгийн Засаг даргын орлогч М.Бадамсүрэн нар оролцож баяр хүргэн үг хэлсэн юм.

Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 19
11 / 58%
8 / 42%