Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

АЙМГИЙН УЛААНЗАГАЛМАЙН ХОРООНЫ 60 ЖИЛ ТОХИОЛОО

2018-09-26

Хүмүүнлэгийн үнэ цэнийг дээдэлсэн хүнлэг, энэрэнгүй нийгмийг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулдаг Хэнтий аймгийн  Улаанзагалмайн хороо байгуулагдсаны 60 жилийн ойн баяр өнөөдөр тохиож урилгаар Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга оролцож баярын мэндчилгээ дэвшүүллээ.

 

Хүмүүнлэгийн үнэ цэнийг дээдэлсэн хүнлэг энэрэнгүй нийгмийг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулан ажиллаж байгаа Хүмүүнлэгийн үндэсний сүлжээ байгууллага болох аймгийн Улаанзагалмайн хороо нь 5063 гишүүд дэмжигчид, 100 гаруй сайн дурынхан, 1000 гаруй Өсвөрийн болон Залуучуудын Улаан загалмайчид, 587 Онцгой гишүүд, 30 гаруй гишүүн байгууллагыг эгнээндээ нэгтгэсэн томоохон Хөдөлгөөн болж чаджээ.

 

Баярын хурлаар АИТХ-ын дарга Хүний амь нас, эрүүл мэндийг хамгаалж, хүн бүрийг хүндэтгэн хамгаалах, зовлон шаналалыг нь хөнгөвчилж, тус дэм болдог гэгээн үйлсийг нь үнэлж Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шагнал “Тэргүүний төлөөлөгч” тэмдгээр Баян-Овоо сумын ЭМТ-ийн ахмад ажилтан Д.Дунгаамаа, “Сүлд” тэмдгээр аймгийн НЭ-ийн сувилагч Д.Адъяасүрэн, Галшар сумын малчин Г.Балдандорж, Хурлын даргын “Хүндэтгэл” мөнгөн шагналаар Баянхутаг сумын Эрүүл мэндийн төвийн эмч У.Баяраа, Өмнөдэлгэр сумын ИТХ-ын нарийн бичгийн дарга Т.Бэрцэцэг нарыг тус тус шагнан урамшууллаа.










Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 8
4 / 50%
4 / 50%