Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

КРИМИНОЛОГИЙН СУДАЛГААНД ТУЛГУУРЛАН "АЮУЛГҮЙ БҮС НУТАГ" БОЛОХ АЖЛЫГ ЭХЛҮҮЛНЭ

2018-09-27


              /2018.09.25/ Аймагт гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн гишүүд, Сумдын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлийн дарга, холбогдох албан хаагчдыг оролцуулан Хэнтий аймгийн Нутгийн зөвлөлтэй хамтран “Хэнтий аймгийн гэмт хэрэг, зөрчлийн шалтгаан нөхцөл” криминологийн судалгааны тайлан, хэлэлцүүлгийг зохион байгууллаа.

             Энэхүү судалгааг аймгуудаас анх удаа Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн санхүү, захиалгаар “Хэнтий аймгийн гэмт хэрэг, зөрчлийн шалтгаан, нөхцөл” сэдэвт криминологи судалгааны ажлыг Хууль сахиулахын Их сургуулийн Эрдэм шинжилгээний хүрээлэнгээр хийлгэсэн юм. 
Судалгааны ажлыг 6 сарын хугацаанд зохион байгуулсан бөгөөд иргэдээс санал авах ажлыг 04 дугаар сарын 01-ний өдрөөс сарын хугацаанд 18 сум, 88 баг, суурин газрын төлөөлөл 1800 орчим иргэдийг оролцуулан авсан билээ. Судалгаа иргэдийн оршин суугаа газрын орчин нөхцөл, амьдрал, ахуйн хандлага, иргэдийн аюулгүй, амар тайван амьдрах нөхцөл, гэмт хэргийн улмаас хохирох эрсдэлийг тодорхойлоход чиглэсэн билээ. 
            Энэ нь Хэнтий аймгийн түүхэн аялал жуулчлалын бүс болгон Засгийн газраас зарласантай холбогдуулан аймаг орон нутгаа аялал жуулчлалын тавтай тухтай орчин бүхий “Аюулгүй бүс нутаг” болгон хөгжүүлэх бэлтгэл ажлын хүрээнд хийж байгаа томоохон ач холбогдол бүхий судалгаа, тайлан юм.
Тайлан, хэлэлцүүлгийг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Л.Батсайхан нээж, судалгааны багийн ахлагч, ХСИС-ийн Эрдэм шинжилгээний хүрээлэнгийн захирал, доктор, Цагдаагийн хурандаа М.Эрдэнэбаяр судалгааны үйл явц, үр дүн тайлангийн тухай “Хэнтий аймгийн гэмт хэрэг, зөрчлийн шалтгаан нөхцөл, иргэдийн аюулгүй байдлын түвшин тодорхойлох нь” сэдвээр мэдээлэл хийв.
           Энэ үеэр “Гэмт хэрэгт хохирох эрсдэл болон аюулгүй байдлын түвшний судалгаа”-ны ажлыг өөрийн сумын хэмжээнд үр дүнтэй зохион байгуулсан Өмнөдэлгэр, Хэрлэн, Норовлин сумдын Хурлын нарийн бичгийн дарга нарыг шагнан урамшуулсан юм. 
          Судалгааны үр дүн, саналд тулгуурлан УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ, нутгийн зөвлөлтэй хамтран энэ чиглэлээр улсын төсөв төлөвлөгөөнд тусган гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, "Хэнтий аймаг-Аюулгүй аймаг" хөтөлбөрт ажлыг зохион байгуулна.


.

 

 




Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 3
2 / 67%
1 / 33%