Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

“ХУЛГАЙЛАХ ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ ЭРЧИМЖҮҮЛЖ, ИРГЭДИЙН ОРОЛЦООГ НЭМЭГДҮҮЛЬЕ” ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2018-09-30

Хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх, энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх ажилд иргэд, олон нийт, төрийн болон төрийн бус байгууллагууд, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлүүдийн оролцоог нэмэгдүүлж, хамтын ажиллагаанд ахиц гаргах, аймгийн хэмжээнд хулгайлах гэмт хэргийн гаралтыг бууруулах, энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх ажилд бусад газрын тэргүүн туршлага, инноваци, техник технологийн дэвшлийг ашиглах, нэвтрүүлэх, хууль тогтоомжийг сурталчилах, зорилготой уг зөвлөгөөнийг зохион байгуулсан.

Зөвлөгөөнд ГХУСАЗСЗ-ийн дарга бөгөөд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Л.Хишигтогтох, аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн, ХЗДХЯ-ны ахлах мэргэжилтэн, цагдаагийн дэд хурандаа М.Отгонжаргал, ЭЦА-ны 8-р хэлтсийн чиглэлийн ахлах мөрдөгч, цагдаагийн дэд хурандаа Г.Бөхчулуун болон сумдын ИТХ-ын дарга, Засаг дарга нар, сумдын цагдаагийн хэсгийн төлөөлөгчид оролцлоо.






Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 19
11 / 58%
8 / 42%