Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

АЙМГИЙН ИТХ-ЫН ДАРГА Л.ХИШИГТОГТОХ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН “НУТГИЙН МАНЛАЙЛАЛ” СУРГАЛТАНД ОРОЛЦОГЧИДОД ЛЕКЦ УНШЛАА

2018-09-30

Литва улсын элчин сайдын санхүүгийн дэмжлэгээр аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, “Сайнхүү Ивээл Сан”-тай хамтран “Төсөв батлах үйл явцыг сайжруулах нь” төслийн хүрээнд эмэгтэйчүүдийн “НУТГИЙН МАНЛАЙЛАЛ” сургалт амжилттай болж өндөрлөлөө.

Сургалтанд аймгийн ИТХ-ын дарга Л.Хишигтогтох “Төрийн албаны тухай /Шинэчилсэн найруулга/ хууль, “Төрийн албан хаагчийн ёс зүй” сэдвээр лекц уншиж, сургалтанд оролцогчидын сонирхсон асуултад хариулт өгч, санал бодлоо солилцлоо.

Сургалтанд аймгийн ИТХ-ын эмэгтэй Төлөөлөгч, Хэрлэн, Цагаан-Овоо, Баянтүмэн, Сэргэлэн сумдын ИТХ-ын эмэгтэй Төлөөлөгч болон багийн эмэгтэй дарга нар оролцож байна.










Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 19
11 / 58%
8 / 42%