Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

СУМДЫН ИТХ-ЫН ДАРГА, ТЭРГҮҮЛЭГЧДИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА НАРТ ЗОРИУЛСАН СУРГАЛТ, СЕМИНАР БОЛОВ

2018-10-01

Аймгийн ИТХ-ын ажлын албанаас сумдын ИТХ-ын дарга, Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга нарт зориулсан сургалт, семинарыг зохион байгууллаа.

Сургалтын 3 дахь арга хэмжээнд аймгийн ИТХ-ын дарга Л.Хишигтогтох “Сумдын ИТХ-ын дарга, нарийн бичгийн дарга нарт арга зүйн дэмжлэг үзүүлэх”, ИТХ-ын ахлах ажилтан М.Цэрэндаваа “Нутгийн удирдлагын байгуулагад тулгамдаж буй асуудлууд”, хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажилтан Т.Гантулга “www.khural.mn сайтыг хөтлөх нь” сэдвээр мэдээлэл сургалт өгч бусад асуудлаар санал бодлоо чөлөөтэй солилцлоо


Сумдын ИТХ-ын дарга, нарийн бичгийн дарга нар энэхүү сургалтыг үр дүнтэй сайхан сургалт боллоо гэж дүгнэсэн.

Аймгийн ИТХ-ын дарга Л.Хишигтогтох сургалтын төгсгөлд сумдын ИТХ-ын ажлын албанд зөөврийн компьютер гардуулж, дурсгалын зураг авахууллаа.






Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 19
11 / 58%
8 / 42%