Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ГХУСАЗСЗ сумдын ИТХ-ын дарга нартай уулзлаа

2018-10-01

Аймгийн ИТХ-ын ажлын албанаас сумдын ИТХ-ын дарга, Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга нарт зориулсан сургалт, семинарыг зохион байгуулж байгаа бөгөөд сургалтын 2 дахь арга хэмжээ нь аймгийн Цагдаагийн газрын мэдээллийн танхимд боллоо.


Уг арга хэмжээнд аймгийн ГХУСАЗСЗ-ийн дарга бөгөөд ИТХ-ын дарга Л.Хишигтогтох, аймгийн Цагдаагийн газрын дарга дэд хурандаа Т.Ганзориг, Аймгийн ЦГ-ын урьдчилан сэргийлэх ажил хариуцсан ахлах мэргэжилтэн цагдаагийн хошууч Б.Батжаргал, Мал хамгаалах гэмт хэрэгтэй тэмцэх эрүүгийн ахлах мөрдөгч Цагдаагийн дэд хурандаа Я.Цолмонбаяр, Замын хөдөлгөөний гэмт хэргээс урьд сэргийлэх ажил хариуцсан байцаагч ахмад Г.Ариунгэрэл, сумдын хэсгийн төлөөлөгч нар гэмт хэргээс урьдчилсан чиглэлээр хийгдэж буй ажлын мэдээлэл болон бусад асуудлаар мэдээлэл өгөн санал бодлоо солилцлоо.





Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 19
11 / 58%
8 / 42%