Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

НАЙМДУГААР ХУРАЛДААНЫ БЭЛТГЭЛ АЖИЛ ХАНГАГДЛАА

2018-10-01


Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын наймдугаар хуралдааны хэлэлцэх асуудлыг нэгтгэн дүгнэх, аймгийн Засаг даргаас хэлэцүүлэхээр санал болгосон зарим асуудлыг шийдвэрлэх зорилгоор Тэргүүлэгчид өнөөдөр /2018.09.25/ хуралдлаа.
1. Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх дэд зөвлөлийг төрийн албан хаагч, төрийн бус байгууллагын оролцоо бүхий /9/ бүрэлдэхүүнтэйгээр томилсон бөгөөд энэхүү зөвлөл байгаль орчны эсрэг тэмцэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр батлагдсан хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах, Дэлхийн байгаль хамгаалах сантай хамтран байгаль орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, тэмцэх, иргэдийг хүрээлэн буй орчинтойгоо зөв харьцах, эерэг хандлагыг төлөвшүүлэхэд үйл ажиллагаагаа чиглүүлэх юм.
2. Эд хөрөнгө худалдах, актлах тухай асуудлыг хэлэлцэж, Баянмөнх сумын 1968 онд баригдсан Цэцэрлэгийн барилгыг актлах, Баян-Овоо сумын ЭМТ-ийн УАЗ маркийн 10-02 ХЭҮ автомашин, аймгийн Нэгдсэн Эмнэлгийн DONGF маркийн 67-45 ХЭҮ автомашин, Аймгийн статистикийн хэлтсийн MAZDA 21-47ХЭҮ автомашин зэргийг нээлттэй дуудаж, худалдахаар шийдвэрлэв.
3. Сумдын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдээс уламжилж, аймгийн Засаг дарга болзол шаардлага хангасан гэж дэмжсэн 52 иргэний тодорхойлолт, баримт бчгийг Ерөнхийлөгчийн тамгын газарт хүргүүлэхээр шийдвэрлэв.
Мөн Аймгийн төсвийн Ерөнхийлөн захирагчийн 2017 оны төсвийн орлого, зарлагын гүйцэтгэл, Орон нутгийн 2018 оны Хөрөнгө оруулалт, урсгал зардлыг нэмэгдүүлэх саналтай танилцаж, мэдээлэл авлаа. 

















Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 8
4 / 50%
4 / 50%