Хэнтий аймагт ахмадын хороо байгуулагдсаны 30 жилийн ой энэ онд
тохиож байгаа бөгөөд аймгийн удирдлагууд ахмадууддаа шинэ байраар бэлэг
барилаа.
Хэдийгээр ахмадын хороо байгуулагдаад 30 жил өнгөрч байгаа
боловч өдийг хүртэл өөрийн гэсэн байргүй, үйл ажиллагаагаа явуулах боломж хомс
байсаар ирсэн юм. Тиймээс аймгийн удирдлагууд А зэрэглэлийн бүсэд төвийн шугамд
бүрэн холбогдсон 800 гаруй м.кв талбайтай 2 давхар, 700 м.кв эзэмшлийн
талбайтай байрыг ахмадууддаа хүлээлгэн өглөө.