Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Ч.ЧИНБАТ: ИРГЭДЭД ОЙР ЗАСАГЛАЛ БАЙНА ГЭДЭГ НЬ ИЛ ТОД, ХАРИУЦЛАГА ӨНДӨР БАЙХ БОЛОМЖИЙГ НЭМЭГДҮҮЛДЭГ

2018-10-02

ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧ

Ч.ЧИНБАТ: ИРГЭДЭД ОЙР ЗАСАГЛАЛ БАЙНА ГЭДЭГ НЬ ИЛ ТОД, ХАРИУЦЛАГА ӨНДӨР БАЙХ БОЛОМЖИЙГ НЭМЭГДҮҮЛДЭГ

Аймгийн ИТХ-ын төлөөлөгчдийн үйл хэргийг иргэдэд ойр, ил тод мэдээллэх, тэдний санал бодлыг сонгогчдод нь хүргэх дуу хоолойг хүргэж эхэллээ.

Цаашид эрхэм төлөөлөгч нараа цувралаар урьж, ажил үйлс, амьдрал замналынх нь тухай ярилцаж байх юм. Энэ удаагийн зочноор Аймгийн  ИТХ-ын төлөөлөгч тэргүүлэгч Бэрх хотын захирагч Чадраабалын Чинбат уригдлаа.       

-       Та өөрийгөө товч танилцуулахгүй юу? Таны хувьд нутгийн өөрөө удирдах байгууллагатай хэрхэн холбогдож байв?

-Би Хэнтий аймгийн Бэрх хотын уугуул. Газар зохион байгуулагч инженер, Төрийн захиргааны менежер мэргэжилтэй. Миний хувьд нутгийн өөрөө удирдах байгууллагатай 2004 оноос өнөөдрийг хүртэл холбоотой ажиллаж ирсэн. Анх 2004 онд Батноров сумын ИТХ-д 25 настай төлөөлөгчөөр сонгогдсоноос хойш сумын ИТХ-д 2 удаа, аймгийн ИТХ-д 1 удаа сонгогдон ажиллаж байна.

-       Иргэдээ төлөөлөн ажиллаж байгаагийн тухайд НӨУБ-ын жаргал зовлон энэ салбарт тулгамдаж байгаа асуудлыг төлөөлөгч хүний тухайд юу гэж дүгнэж байна вэ?

-Орон нутгийн удирдлага нь төв засгийн газрыг бодвол иргэдэд ойр, тэдний хэрэгцээ шаардлагыг ойлгож, хурдан шийдвэрлэх боломж өндөр байдаг. Түүнчлэн орон нутгийн удирдлага нь иргэдийн сэтгэлд хүрсэн үйлчилгээ нийлүүлж байгаа тохиолдолд, эсвэл тухайн үйлчилгээг хэрхэн хүргэх талаарх шийдвэр гаргах үйл хэрэгт өөрсдийг нь оролцуулж байгаа бол иргэд  төрийн ажилд буюу шийдвэр гаргах түвшинд оролцох эрмэлзэлтэй болж, өөрийн болон орон нутгийнхаа хувь заяаны талаар санаа тавих нь илүү анзаарагддаг. Өөрөөр хэлбэл иргэдэд ойр засаглал байна гэдэг нь ил тод, хариуцлага өндөр байх боломжийг нэмэгдүүлдэг. Харин сонгогчдийн боловсрол дээрх агуулгын бүрэн ойлгож,  нутгийн өөрөө удирдах байгуулагатай, НӨУБ нь иргэдтэйгээ урт хугацааны хөгжлийн бодлого боловсруулах тал дээр хангалттай сайн ажиллаж чадахгүй байгаа санагддаг. Мөн хөдөө орон нутгийн /сумдын/ төлөөлөгчийн хувьд тойрогтоо ажиллах төлөөлөгчийн зардал байдаггүй нь иргэддээ хүрч ажиллах, тэдний санал хүсэлтийг хүлээн авч шийдвэр гаргах түвшинд хүргэж ажиллахад дутагдалтай байдаг. Энэ оны хувьд аймгийн ИТХ-ын дарга, түүний ажлын албаны санаачлагаар бага ч гэсэн тодорхой хэмжээний үйл ажилларгааны зардал шийдэж, өгсөн нь төлөөлөгчийн ажлаа хийхэд их нэмэр болсон. Ер нь хурлын төлөөлөгч нь ямарч цалингүй, төсөвгүй гагцхүү сум орон нутгаа, сонгогчдоо гэсэн сэтгэлээр л ажлаа явуулж байдаг.   

-       Бэрх хотын иргэдийн амьдралд тулгамдаж байгаа асуудлыг хэрхэн шийдвэрлэж байна вэ?

-Мэдээж хэрэг орон нутгийн сонгуульд оролцохдоо тодорхой судалгаанд үндэслэн иргэдийнхээ тулгамдсан асуудлыг тодорхойлж түүнийгээ хэрхэн шийдэх арга замын талаар мөрийн хөтөлбөрөө боловсруулан хэрэгжүүлэн ажиллаж байна. Орон нутгийнхаа түвшинд шийдэх, аймгийн түвшинд шийдүүлэх, засгийн газар, УИХ-ын түвшинд шийдүүүлэх асуудлаа эрэмблэн холбогдох байгууллага албан тушаалтанд уламжлан түүнийгээ ажил хэрэг болгохын тулд аймгийн  ИТХ, ЗДТГ, УИХ-ын гишүүнтэйгээ маш нягт уялдаа холбоотой ажиллаж байгаа. Сум орон нутаг болгонд байдаг тулгамдсан асуудлын нэг бол иргэдээ ажлын байраар хангаж байнгын тогтмол орлогтой болгох явдал байдаг. Бэрх хотын хувьд ч гэсэн  ажлын шинэ байр бий болгох тал дээр онцгой анхааран ажиллаж байна. 2017 онд л гэхэд 58 орон тоотой Гал унтраах аврах анги байгуулагдаж, олон залуучууд ажилтай болсон бол ирэх онуудад баригдах баяжуулах үйлдвэр, сэргээгдэх эрчим хүчний станц зэрэгт тодорхой хэмжээний ажлын байрууд бий болно. Гэхдээ ажлын байр бий болгоод орхичих биш түүнд нь тэнцэх мэргэжилтэй боловсон хүчний асуудлаа давхар шийдэх үүднээс Герман Монголын хамтарсан МСҮТ-ын салбарыг тус хотод нээн боловсон хүчнээ бэлдэх тал дээр хамтран ажиллаж байна.

-       Бэрх хотын иргэд аливаа үйл ажиллагаанд хэр идэвхтэй оролцдог вэ? Иргэдийн оролцоог нэмэгдүүлэхийн тулд таны зүгээс хэрхэн ажиллаж байгаа вэ?

-Аливаа үйлчилгээг хүргэхэд иргэдийн оролцоо өндөр байх, мэдээлэл хангалттай байх, хариуцлага өндөр байх зэрэг нь тухайн үйлчилгээнд зарцуулах хязгаарлагдмал нөөцөөр өндөр, боломжит үр ашиг, үр дүнд хүргэх байдлыг сайжруулдаг. Манай Бэрх хотын хувьд хотын  хөгжилд оролцох иргэдийн оролцоо жилээс жилд эрс сайжирч байгаа. Төрийн байгууллагаас зөвхөн санаачлага гаргаад өгөхөд иргэд өөрсдөө эвлэлдэн нэгдэж, хотынхоо тулгамдсан олон асуудлыг шийдэж чадаж байна. Тухайлбал орчны тохижилтын болзолт уралдаан зарлахад иргэн бүр чин сэтгэлээсээ оролцож, олон сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг  хийсэн. Цаашдаа ч олон ажлыг иргэдийнхээ хүчээр хамтдаа хийхээр төлөвлөж байна. Хүн өөрийн гараар бүтээсэн зүйлээ хайрлаж гамнадагтай адил Бэрх хотын хөгжилд иргэн бүр оролцохын хэрээр түүнийгээ хайрлаж хамгаалах, хойч үедээ үлгэрлэх зэрэг олон давуу талтай байдаг. Мөн бид төрийн байгууллагаас гарч буй шийдвэр, явуулж буй үйл ажиллагаагаа цаг алдалгүй иргэддээ хүргэж, тэдний санал бодлыг хүлээн авч, дараа дараагийн ажлаа төлөвлөн ажилладаг. Зөв ашиглаж чадвал сошиаль ертөнц гэдэг бол цаг хугацаа, орон зайнаас үл хамаааран иргэдээ байнга сонсох, гаргаж буй шийдвэр, үйл ажиллагаагаа тэдэнд хүргэх маш том гүүр болсон байна.

-       Төрийн ажил хууль, журмын хүрээнд явагддаг ч “Төлөөлөлгч Чинбатын үед” гэж онцлох ямар ямар ажлыг нэрлэх вэ?

-Маш товчхон хэлэхэд “Бүтээн байгуулалт хийгдсэн үе” гэж хэлэх байна. Тухайлбал 2008-2012 онд ажиллаж байхдаа Бага сургуулийн барилгын ажил, Мэдээлэл холбооны нэг цэгийн төвийн барилгын ажил бариулж байсан. Мөн 2017 онд Гал түймэр унтраах ангийн барилга, 2018 онд 20 гаруй жил ил байсан орон сууцан дундах шугам сүлжээг далд хэлбэрт оруулж, ирэх онд 150 хүүхдийн дотуур байр, Дулааны станцын шинэчлэл, Сэргээгдэх эрчим хүчний станц, Баяжуулах үйлдвэр, зарим орон сууцны дээврийн засварын ажил, Гүний уурхайн музейн зураг төсвийг хийлгэх зэрэг томоохон ажлууд хийгдэхээр төлөвлөгдөөд байна. Мөн УИХ-ын гишүүний санаачлан хэрэгжүүлж буй Мянганы суут хүн Чингис хаан төслийн хүрээнд Чингис-Дадалыг холбох хатуу хучилттай замын ажил эхэлж, Бэрх хот нийслэл хоттой хатуу хучилттай замаар холбогдох болно. Үүнийг дагасан жижиг дунд үйлдвэрлэл, аялал жуулчлалын олон бүтээгдэхүүн бий болно гэдэгт итгэлтэй байгаа.

-       Та ажилдаа ямар тулгуур зарчмыг баримталдаг вэ?

-Ард түмэндээ ойр, энгийн, шударга байх. Саяхан фэйсбүүкээс олж харсан Цэрэнбат гэдэг хүний хэлсэн “Хүн бүр өмнөх ажлаа чин сэтгэлээсээ хийхээс улсын хөгжил эхэлнэ” гэдэг үг маш их таалагдаж, хамт олондоо энэ үгийг их хэлэх болсон доо.  

-       Аймгийн  ИТХ-ын болон Бэрх хотын ажлын  уялдаа холбоо ямар байх ёстой вэ?

-Орон нутаг бүр өөр өөрийн нийгэм, эдийн засгийн онцлог орчин нөхцөл, давуу сул талуудтай байхаас гадна тэнд амьдарч буй хүмүүсийн үнэлэмж, төрийн үйлчилгээ хүртэх хэрэгцээ, шаардлага, үйлчилгээг тэдэнд хүргэх арга замууд нь ялгаатай буюу  нөгөө хэсэгт амьдарч буй хүмүүсийнхтэй яв цав тохирдоггүй. Энэхүү ялгаатай нөхцөлд ард иргэдэд үйлчилгээг ойр дөхөм байлгах, оновчтой хүргэх, ардчилсан зарчмаар засаглах, иргэдийн ашиг сонирхлын дагуу улс төрийн шийдвэрийг гаргаж байх зэрэгт нутгийн өөрийн удирдлага нь онцгой үүргийг гүйцэтгэдэг. Энэ л үүргийн хүрээнд хамтран ажиллах ёстой гэж боддог.

-       Ярилцсанд баярлалаа

Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 8
4 / 50%
4 / 50%