Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ АЮУЛГҮЙ БАЙДАЛ БА АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

2018-10-02


 

Аймгийн хэмжээнд 2018 он гарсаар эхний 8 сарын байдлаар хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг, осол 39 бүртгэгдэж хэрэг, ослын улмаас 16 хүний амь нас эрсэдсэн нь өмнөх оныхтой харьцуулбал хэрэг, осол 2,6 дахин өссөн байна.

Улсын хэмжээнд хүний амь нас хохирсон зам тээврийн осол, хэрэг 772 бүртгэгдсэнээс орон нутгийн замд 329 буюу 42,6 хувь байгаагаас Хэнтий аймагт 8,4 хувийг нь эзэлж байна.

Тиймээс зам тээврийн осол хэргийг бууруулах, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, замын хөдөлгөөнд оролцогчдын сахилга соёлыг дээшлүүлэх, бага насны хүүхдийг энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, хяналт шалгалтыг тогтмолжуулах зорилгоор Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэдэх Аймагт ГХУСАЗСЗөвлөл Цагдаагийн газартай хамтран “Илрүүлэлт-1”, “Согтууруулах ундаа замын хөдөлгөөний аюулгүй байдалд”, “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын төлөө хамтдаа шийдье” зүүн бүсийн зөвлөгөөн, “Замын хөдөлгөөний цагаан толгой”, “Бяцхан зорчигч”, жолооч нарын дунд “Уран жолоодлого” тэмцээн зэрэг аян 4, нэгдсэн 10, хэсэгчилсэн 9 нийт 23 арга хэмжээг аймаг орон нутгийн хэмжээнд зохион байгуулан ажиллаж байна.

Иймд ард иргэд, жолооч та бүхний амь нас эрүүл мэнд таны л гарт байгаа гэдгийг ямагт санаж хамгаалах бүсээ тогтмол зүүж, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ жолоо бүү бариарай!!!

 ЗАМ, ТЭЭВРИЙН ОСОЛ ЗӨРЧЛӨӨС ИРГЭН БҮР УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ!!!

Хамгаалалтын бүсээ зүү!" гэж шаардлага тавьж, өөрөөсөө эхлэн хэрэгжүүлж, бусдадаа үлгэрлэж, аваар ослоос сэргийлцгээе! Өөрийнхөө болоод өрөөл бусдын амь насыг аварцгаая! 



Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 2
2 / 100%
0 / 0%