Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Адааацаг суманд Залуучуудын соёл урлаг, спортын намар цагийн нээлтийн анхдугаар чуулган боллоо.

2018-10-02

Залуучуудын нийгмийн идэвхийг сэргээх, оролцоог нэмэгдүүлэх, сумын залуучуудын болон оюутан залуучуудын хамтын ажиллагааг сайжруулах зорилгоорАдаацаг суманд  зохион байгуулагдсан  Залуучуудын соёл урлаг, спортын намар цагийн нээлтийн анхдугаар чуулганд Аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга Ц.Мөнгөнцоож, аймгийн Цагдаагийн газрын дарга Ц.Сугаржав нар болон албаны хүмүүс оролцлоо. Тус чуулганд оролцсон иргэдэд аймгийн хэмжээнд тухайн онд гарсан гэмт хэргийн гаралт, учир шалтгаан, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаар мэдээ мэдээллийг өгч иргэдээс гарсан асуултанд санал хүсэлтийг сонсож хариуг өгч тодорхой арга хэмжээ авч ажиллахаар боллоо. 

Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 16
8 / 50%
8 / 50%