Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

“ДОРНОД АЙМАГТ ҮНДЭСНИЙ БӨХИЙН СПОРТЫГ ХӨГЖҮҮЛЭХ ДЭД ХӨТӨЛБӨР”-ИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО

2018-10-07

“Дорнод аймагт Үндэсний бөхийн спортыг хөгжүүлэх дэд хөтөлбөр”-ийн төслийн танилцуулга, нээлттэй хэлэлцүүлэг Дорнод их сургуулийн урлагийн зааланд боллоо.

Тус хэлэлцүүлэгт аймгийн ИТХ-ын дарга Л.Хишигтогтох, Тэргүүлэгч Б.Тэгшжаргал, С.Батмөнх Төлөөлөгч, Нутгийн удирдлага, өргөдөл, гомдол хяналт үнэлгээний бодлогын хорооны дарга С.Дэлгэр, Нийгмийн бодлогын хорооны дарга Э.Ундармаа , Биеийн тамир, спортын газрын дарга Б.Чимэддорж, Бөхийн холбооны Тэргүүн Б.Мөнхбат болон бөхчүүд, бөх сонирхогчид оролцлоо.


“Дорнод аймагт Үндэсний бөхийн спортыг хөгжүүлэх дэд хөтөлбөр” нь Эх оронч хүмүүжилтэй, бие бялдрын өв тэгш хөгжилтэй, сэтгэлийн хаттай, эрүүл чийрэг залуу үеийг бэлтгэн хөгжүүлэх зорилготой юм.





Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 19
11 / 58%
8 / 42%