Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Ахмад өндөр настнуудаа хүлээн авч хүндэтгэл үзүүллээ..

2018-10-08

2018 оны 10 сарын 01 ны өдөр аймгийн ИТХ-ын ахмад өндөр настануудаа аймгийн ИТХ-ын дарга С.Сүхбаатар, аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга Ц.Мөнгөнцоож болон албаны ажилтнууд хүлээн авч уулзлаа. Уулзалтанд аймгийн ИТХ-ын даргаар олон жил ажилласан Үржин, нягтлан бодогчоор мөн оло н жил ажилласан Ц.Сугир нарын ахмадууд хүрэлцэн ирлээ. ТХДЖТ-ын уран бүтээлчид ая дууны мэндчилгээ дэвшүүллээ.

Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 16
8 / 50%
8 / 50%