Өнөөдөр Дэлхийн болон Монголын багш нарын баярын өдөр тохиож баярын арга
хэмжээ Хан Хэнтий чуулгад зохион байгуулагдлаа.
Арга хэмжээнд урилгаар Аймгийн иргэдийн
Төлөөлөгчдийн Хурлын дарга оролцож, Аймгийн Засаг дарга нээж үг хэллээ.
Монголын ард түмэн эрт үеэс эрдэм ухааныг эрхэм баянд тооцож, багшийг
шүтэж ирсэн уламжлалтай. Тиймдээ ч багшийг эрхэмд үзэж, энэ уламжлалыг
нандигнан хадгалж, багшийн баярыг 52 дахь жилдээ өргөн дэлгэр тэмдэглэж байна.
Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн Хурлаас дэвшүүлсэн “Оюунлаг
Хэнтийчүүдийг олноор бий болгох” зорилт, үйлсийн тэргүүн эгнээнд багш нар байх
ёстойг
Хурлын дарга энэ үеэр онцоллоо.
Монголын багш нарын баярыг тохиолдуулан
үе, үеийн багш, эрдэмтэн мэргэд, сурган хүмүүжүүлэгчиддээ оюуныг түгээн
дэлгэрүүлэх гэгээн их үйлсэд нь амжилтыг хүсч Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шагнал “СҮЛД”
тэмдгээр 6-р цэцэрлэгийн эрхлэгч Б.Ариунаа, ТЦСургуулийн монгол хэл, уран
зохиолын багш Б.Батзаяа, Хэрлэн нэгдүгээр сургуулийн Орос хэлний багш
Т.Ганжаргал, Хан Хэнтий ЦС-ийн Монгол хэл, уран зохиолын багш В.Ариунцэцэг нар,
Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын “ХҮНДЭТГЭЛ” мөнгөн шагналаар
Хэрлэн 4-р сургуулийн Биеийн тамирын багш С.Ганбат, БСУГ-ын анхан шатны
боловсрол хариуцсан мэргэжилтэн Х.Байгальмаа, Яслын туслах багш Ш.Гүндэгмаа
нарыг тус тус шагнав.
Хэнтий нутагтаа оюуны их мэдлэгтэн, соён гэгээрүүлэгчдийг олноор
төрүүлж, сурлага, хөдөлмөрийн өндөр амжилт гаргахыг нийт сурган хүмүүжүүлэгчид
та бүхэндээ хүсэн ерөөе.
АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ