Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

АЙМГИЙН ХУУЛИЙН БАЙГУУЛЛАГУУД АЖИЛ ХЭРГИЙН УУЛЗАЛТ ХИЙВ

2018-10-09

                  


 

            2011 оноос хойш зохиогдоогүй 6 жил завсарласан байсан энэхүү арга хэмжээг 2017 оны 07 дугаар сарын 22-ны өдөр сэргээн зохион байгуулж байсан бол өдгөө 2 дахь жилдээ Хэнтий аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэдэх Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл болон Хуулийн байгууллагуудын, ажилтануудын үйл ажиллагааны уялдаа холбоог сайжруулах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх, санал солилцох, ажлын үр дүнг нэмэгдүүлэх зорилгоор зохион байгууллагдлаа.

Уулзалт зөвлөгөөнд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Засаг даргын Тамгын газрын Хууль эрх зүйн хэлтэс, Аймгийн Цагдаагийн газар, Аймгийн Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газар- 419 дүгээр нээлттэй хорих анги, Аймгийн Прокурорын газар, Аймгийн Шүүхийн шинжилгээний алба зэрэг байгууллагууд хамрагдаж “Хууль сахиулах байгууллагуудын сургалт дадлагын төв”-д зохион байгуулагдлаа.

Тус уулзалтаар байгууллага тус бүр Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр зохион байгуулж буй үйл ажиллагааны 2018 оны эхний 9 сарын тайлан мэдээллийг танилцуулж,  цаашид хэрэгжүүлэх ажлын талаар санал солилцлоо.

Үүний дараагаар хуулийн байгууллагуудын нэгдсэн спортын арга хэмжээг зохион байгуулсан бөгөөд

ЭЛСНИЙ ВОЛЕЙБОЛ- ийн төрөлд НЭГДҮГЭЭР байрыг Цагдаагийн газар /Батламж   70 000 төгрөг/, ХОЁРДУГААР байрыг ШШГГ 419дүгээр нээлттэй хорих анги / Батламж  50 000 төгрөг/, ГУРАВДУГААР байрыг ГХУСАЗСЗ / Батламж   30 000 төгрөг/, 

ОЛС ТАТАЛТ-ын төрөлд НЭГДҮГЭЭР байрыг Цагдаагийн газар /Батламж   70 000 төгрөг /, ХОЁРДУГААР байрыг ШШГГ 419дүгээр нээлттэй хорих анги/ Батламж   50 000 төгрөг/, ГУРАВДУГААР байрыг Аймгийн Прокурорын газар /Батламж   30 000 төгрөг/,       

ДАРТС-аар НЭГДҮГЭЭР байрыг Цагдаагийн газар /Батламж 70 000 төгрөг/, ХОЁРДУГААР байрыг Шүүхийн шинжилгээний алба /Батламж 50 000 төгрөг/,  ГУРАВДУГААР байрыг Аймгийн Прокурорын газар /Батламж   30 000 төгрөг/,

ШИРЭЭНИЙ ТЕННИСНИЙ эрэгтэй төрөлд НЭГДҮГЭЭР байрыг ШШГГ- 419 дүгээр нээлттэй хорих анги- Б.Батбаяр /Батламж   50 000 төгрөг/  ,  хоёрдугаар байрыг ГХУСАЗСЗ-Б.Дарханбаатар /Батламж 30 000 төгрөг/, гуравдугаар байрыг ГХУСАЗСЗ- Л.Мөнхбаатар /Батламж 20 000 төгрөг /, эмэгтэй төрөлд нэгдүгээр байрыг Цагдаагийн газар- Б.Мөнгөнцэцэг, хоёрдугаар байрыг ГХУСАЗСЗ-Ж.Ганбаяр, гуравдугаар байрыг ШШГГ-419дүгээр нээлттэй хорих анги-н.Алтансувд,

Багийн нийлбэр дүнгээр ТЭРГҮҮН байрыг Цагдаагийн газар / Өргөмжлөл  100 000 төгрөг, Цом/, ДЭД байрыг ШШГГ-419дүгээр нээлттэй хорих анги / Өргөмжлөл   80 000 төгрөг/, ГУТГААР байрыг ГХУСАЗСЗөвлөл / Өргөмжлөл   70 000 төгрөг / тус тус шалгарч авхаалж самбаа, хурд хүч, оюун ухаанаа сорьлоо...


 


                                                                                                                              








Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 3
2 / 67%
1 / 33%