Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ЗАРЛАЛ

2018-10-11

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас иргэд, хүүхэд, залуучуудыг номтой нөхөрлүүлэх, нөхөрлөлийн үнэ цэнийг ойлгуулах, номыг шинжлэх ухаанчаар унших, ач холбогдлыг сурталчлах зорилгоор “Номын өдөр”-ийг 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 14 цагт Чингисийн талбайд зохион байгуулна.

Номын өдрөөр

“Бүтээлч-уншлага”-ын аймгийн уралдааны дүнг танилцуулах, тэргүүлсэн хүмүүст шагнал гардуулах,

Хүүхдийн зохиолч Дамдинцоогийн Содномдорж, Зохиолч Батын Нямаа, Яруу найрагч Цэвэлмаагийн Нэргүй нарын намтар, зохиол бүтээлийн танилцуулга гаргах,

“Номын худалдаа”

“Номын солилцоо”

“Ном уншлагын уралдаан”

Хамгийн жижиг, том, эртний, хуучирсан, Нимгэн ном шалгаруулах

Миний Хэнтий шүлгийг хамгийн сайн уншсан 95 хүүхдийн уншлага зэрэг болно.

Номыг шимтэн уншдаг оюунлаг хүн бүрийг хүрэлцэн ирэхийг урьж байна.

 

АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 8
4 / 50%
4 / 50%