ТЭРГҮҮЛЭГЧИД ХУРАЛДАВ
Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчид
өнөөдөр 63,6 хувийн ирцтэйгээр хуралдаж үндсэн 2 асуудал хэлэлцэж шийдвэрлэлээ.
Орон нутгийн өмчит газраас оруулсан:
- Дуудлагын
худалдаанд зарим авах арга хэмжээний тухай,
- Орон нутгийн өмчийг эзэмшүүлэх гэрээ байгуулах журам,
- Орон нутгийн өмчийг түрээслүүлэхэд зарим авах арга
хэмжээний тухай,
- Эд хөрөнгийн харилцааг зохицуулах зэрэг журмуудыг
батлууллаа.
Мөн Улсын тусгай хамгаалалттай “Хар ямаат”-ын байгалийн нөөц газрын хамгаалалтын захиргааны үүргийг гэрээгээр хариуцаж хамгаалалтын үйл ажиллагаа явуулж байгаа Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газрын 2014-2018 онд хэрэгжүүлсэн ажлаа танилцуулж, гэрээний биелэлтэд хяналт тавьж ажиллах олон талын оролцооны хамтын менежментийн зөвлөлийг байгуулж ажиллах талаар хэлэлцсэн бөгөөд 2018 оны 12-р сарын 05-ны дотор төлөвлөгөөний хэрэгжилт, тайлан, менежментийн төлөвлөгөөний төслөө АИТХ-ын Төлөөлөгчдийн 9-р хуралдаанаар дүгнүүлж танилцуулахыг Тэргүүлэгчид үүрэг болгов.