Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ЯНЖИНЛХАМ БУРХАД ЧУУЛАВ

2018-10-17


Мэргэжлийн урлагийн байгууллага үүсч хөгжсөний 60 жил, АДБ-ийн Хан Хэнтий чуулга байгуулагдсаны 35 жилийн өнөөдөр тохиож баярын хурал зохион байгуулагдлаа.

Баярын хуралд аймгийн удирдлагууд болон АДБ-ийн Хан Хэнтий чуулгын хөгжлийн түүхийг бүтээлцсэн ахмад уран бүтээлч буурлууд, үе үеийн удирдлага, хамт олон, одоо ажиллаж шинэ түүхийг бүтээж буй нийт уран бүтээлчид оролцсон юм.

Энэ үеэр Соёл урлагийн салбарт олон жил үр бүтээлтэй ажиллаж, эх орныхоо урлаг соёлыг тасралтгүй хөгжүүлэн, хойч үедээ уламжлан үлдээж өвлүүлэх, үзэгч олон түмэндээ шинэ уран бүтээл өргөн барихын төлөөх үйлсэд өөрийн оюун ухаан, авьяас чадвар, нөр их хөдөлмөрөө зориулж явааг нь үнэлж аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын “ХҮНДЭТГЭЛ” мөнгөн шагналаар АДБ-ийн Хан Хэнтий чуулгын бүжигчин Г.Ганбат, хөгжимчин Г.Оюун-Од, дуучин Р.Отгонтуяа нарыг, мөн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын “СҮЛД” тэмдгээр АДБ-ийн Хан Хэнтий чуулгын М.Бадам, Б.Энхцэцэг нарыг тус тус шагнав.

Хан Хэнтий чуулгынхаа нийт уран бүтээлчдэд Аймаг орон нутгийнхаа урлаг оюуныг түгээн дэлгэрүүлж, хөгжил дэвшлийг хамтдаа цогцлоон бүтээж, соёлыг түгээж байгаа та бүхэндээ Урлагийн тэнгэр Янжинлхам бурхан өнө мөнхөд ивээж байхыг хүсэн ерөөе!!!









Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 8
4 / 50%
4 / 50%