#ХЭНТИЙ_НОМЫН_ӨДӨР
Аймгийн
иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас иргэд, хүүхэд, залуучуудыг номтой нөхөрлүүлэх,
нөхөрлөлийн үнэ цэнийг ойлгуулах, номыг шинжлэх ухаанчаар унших, ач холбогдлыг
сурталчлах зорилгоор “Номын өдөр”-ийг 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 14
цагт Чингисийн талбайд аймгийн Нийтийн Номын сантай хамтран зохион байгууллаа.
Хэнтий
аймаг байгуулагдсаны 95 жилийн ой, Хэнтий аймгийн Мөрөн сумын харьяат, хүүхдийн
зохиолч Дамдинцоогийн Содномдорж, Батширээт сумын харьяат, үргэлжилсэн үгийн
зохиолч Батын Нямаа нарын 90, Норовлин сумын харьяат, яруу найрагч Цэвэлмаагийн
Нэргүйн 80 насны ойг тохиолдуулан зохион байгуулж байгаа “Номын өдөр”-ийг
Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Л.Батсайхан нээж хэлэхдээ “Бүрэн
эрхээ хэрэгжүүлэн ажиллаж байгаа энэ удаагийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал
“Оюунлаг Хэнтийчүүдийг олноор бий болгоё, Хэнтийчүүдийгээ дэмжье” зорилт,
зарчим баримтлан иргэдээ амьдралын зөв хандлагад уриалан номтой нөхөрлөх, мод
ургуулах, оюуны спортоор хичээллэх, цаас хэмнэх, унадаг дугуй унах, гялгар
цаасны хэрэглээг багасгах зэрэг зорилтот ажлуудад анхаарлаа хандуулан ажиллаж
байна.
Өнөөдөр
зохион байгуулж байгаа Номын өдөр ч энэхүү зорилт зарчимтай шууд холбоотой.
Бид өнгөрсөн 4 дүгээр сарын 22-ны өдөр
аймгийнхаа хэмжээнд “Дэлхийн номын өдрийг тэмдэглэж, Хэнтий аймгийнхаа зохиолч,
яруу найрагчдыг Хэнтий аймагтаа чуулуулж, уран бүтээлийнх нь дээжсээс сонсож,
“Хан Хэнтийн салхи”-аа өлгийдөн авсан.
Энэ
үеэр иргэд, хүүхэд, залуучуудыг номтой нөхөрлүүлэх, номын шинжлэх
ухаанчаар унших зорилгоор “Бүтээлч уншлагын аймгийн уралдаан”-ыг зарлаж, сая
дүнгээ нэгтгэлээ.
Шалгарсан 3 сурагч, 1 иргэн “аймгийн аварга
уншигч” цол,
Улаанбаатар хот, БНХАУ-ын Тьянжинь хотод зочилж, Монгол улсын болон Дэлхийд
гайхамшигтай номын сангуудаар
зочлуулж, номын ертөнцөөр
аялах эрхээр шагнах гэж байна.
Иргэнээ, хүүхэд багачуудаа Ном уншсан, номтой нөхөрлөсөн, номыг уншихад
бусдыгаа уриалсан, хошуучилсан гэж ийнхүү гадаад улсад аялах эрхээр шагнасан
уралдаан ховор байх аа.
“Номын
өдөр”-т урилгаар БСУГ-ын дарга С.Мөнхцэцэг, ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн
дарга Г.Лхагвахатан, Хэрлэн сумын Хурлын дарга дарга Ч.Ганхуяг, Хэрлэн сумын
Засаг дарга бөгөөд Чингис хотын захирагч Ц.Идэрбат нар оролцов.
Энэ
өдөр Хүүхдийн зохиолч Дамдинцоогийн Содномдорж, Зохиолч Батын Нямаа, Яруу
найрагч Цэвэлмаагийн Нэргүй нарын намтар, зохиол бүтээлийн танилцуулга гаргаж,
“Номын худалдаа”, “Номын солилцоо”, “Ном уншлагын уралдаан” зэргийг зохион
байгууллаа.
“Бүтээлч уншлагын аймгийн уралдаан”-д оюун
ухаан, мэдлэг чадвараа дайчлан амжилттай оролцож, аймгийн аваргын болзол,
шалгуур хангасан Хэрлэн сумын 6 дугаар багийн иргэн М.Дэлгэрзаяа, Хэрлэн 1
дүгээр сургуулийн 8 а ангийн сурагч Т.Намуун, Хэрлэн 1 дүгээр сургуулийн 5 в
ангийн сурагч С.Болортуяа, Цэнхэрмандал сумын Ерөнхий боловсролын сургуулийн 5 б ангийн сурагч С.Хулан нарыг “Номтой
нөхөрлөгч” аймгийн аварга цол”, Тэргүүний уншигч “Д.Нацагдорж тэмдэгтэн”, “Хан
Хэнтий салхи” номоор шагнаж, Улаанбаатар хот, БНХАУ-ын Тьянжин хот, “Бинхайн
нүд” дэлхийн гайхамшигт Номын сангаар аялах эрхийн бичгээр урамшуулав.
Тусгай
шагналаар Өмнөдэлгэр сумын ЕБС-ийн номын санч Д.Эрдэнэчимэг, Бор-Өндөр сумын
иргэн Ч.Роза, Хэрлэн 1 дүгээр сургуулийн сурагч А.Есүгэн нар шалгарав. Ном
уншиж шалгуур хангасан 4 иргэнд “Тэргүүний уншигч “Д.Нацагдорж тэмдэгтэн”-ээр
шагналаа. Нийт оролцсон 40
оролцогчдод Батламж, ном, дурсгал болгон өгсөн юм.
“Номын өдөр”-өөр Хамгийн
эртний, том, жижиг, хуучирсан номыг шалгаруулсан нь сонин содон байв.
Хамгийн эртний номын эзнээр Хэрлэн сумын 1
дүгээр багийн иргэн Ш.Пүрэвсүрэн /Доржзовд-9 эрдэнэ, Хүүхдийн Банзрагч алтаар
бичигдсэн, Жадамба-төвд хэл дээрх гар бичмэл/, хамгийн жижиг номын эзнээр
Өмнөдэлгэр сумын 3 дугаар багийн иргэн Д. Нэргүй /Монголын нууц товчоо/, хамгийн
том номын эзэн Мөрөн сумын иргэн Д.Гансүрэн /Үлгэрийн далай Энх-Амгалангийн 53
онд бичигдсэн хэмээх тайлбартай/, хамгийн хуучирсан номын эзнээр Хэрлэн сумын 2
дугаар багийн иргэн Ж.Хэнтийбаатар
/Төвд-Монгол толь/ нар шалгарав.
Номын
өдрийн хүрээнд өнгөрсөн 4 дүгээр сард ерөнхий боловсролын сургуулиудад чиглэл
болгосон яруу найрагч Ц.Нэргүйн "Миний хэнтий" шүлгийг Хэнтий аймгийн
бүх сургачдаар цээжлүүлж уншуулах ажлыг аймгийн 26 суруулийн 24 сургууль зохион
байгуулж ирүүллээ. Жаргалтхаан сум, Хэрлэнбаян-Улаан тосгоны сургуулийн
сурагчдыг цээжлүүлээгүй байна.
“Миний Хэнтий” шүлгийг хамгийн сайн уншсан Хэрлэн 1 дүгээр сургууль,
Тэмүжин цогцолбор сургууль, Норовлин сумын Ерөнхий Боловсролын сургуулиудад үнэ
бүхий зүйл, Тусгай шагналын Батламж олголоо.
Төвийн сургуулийн хамгийн шилдэг ангийг тухайлан
шалгаруулж, сурагчид Чингисийн талбайд “Миний Хэнтий” шилгийг зэрэг уншив. Хэрлэн
1 дүгээр сургуулийн Л.Ариунтөгс багштай
9 г анги, Хан Хэнтий цогцолбор сургуулийн Б.Заяа багштай 6 а анги, Тэмүжин цогцолбор
сургуулийн Б.Батзаяа багштай 11 анги, Эрдэм баян 4 дүгээр сургуулийн
П.Энхтуяа багштай 5в анги тус тус шалгарав.
Номын өдөрт ирсэн иргэд, оролцогчдын сэтгэгдэл өндөр
байлаа.