Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ХӨДӨЛГӨӨНИЙГ МӨРӨН СУМААС ЭХЛҮҮЛЭВ

2018-10-17


      Жил бүрийн 5, 10 дугаар сарын хоёр дахь долоо хоногийн Бямба гаригийг бүх нийтээр мод тарих тарих үндэсний өдөр болгосон Ерөнхийлөгчийн зарлиг бий.

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017-2020 онд хэрэгжүүлэх үндсэн зорилт, Хурлын Хөдөө аж ахуй, аялал жуулчлал, байгаль орчны хорооны 2018 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсан "Хашааны мод, ногоо" хөдөлгөөнийг мод, ногоо тарьж ургуулах эртний уламжлал, туршлагатай Мөрөн сумаас эхлүүлж байна.

Тус хороо хөдөлгөөнийг дэмжиж хамтран ажиллахаар саналаа ирүүлсэн Мөрөн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралтай хамтран сумын иргэд, төрийн албан хаагчид, ЕБС-ийн дунд ангийн сурагчдад мод тарьж, арчилж ургуулах, мод ургуулахын ач холбогдол, арчлахад гаргадаг алдааны тухай танхимын болон практик сургалт зохион байгуулав. Энэхүү сургалтын сургагч багшаар “Жимсний баяжмал” нөхөрлөлийн тэргүүн Г.Оюун ажиллалаа.
Мөрөн сумын төрийн байгууллагын албан хаагчид байгууллагынхаа хашаанд шинээр агч мод, үхрийн нүд, чацарганын 2-3 настай суулгацуудыг тарьсны зэрэгцээ өмнө тарьсан моднуудын арчилгаа, ургуулалтанд зөвлөгөө авлаа. Мөн хашаандаа мод тарьсан иргэдэд мод арчлах, хавар мод, ногоо тарихад анхаарах асуудал, бэлтгэл ажлын талаар үнэгүй заавар, зөвлөгөө өгч ажиллав. 
Сургалтад хамрагдсан иргэд, албан хаагчид өндөр сэтгэгдэлтэй байсан бөгөөд "Аргачлалын дагуу заалгаад мод тарих нь өмнө нь тарьж байснаас үнэхээр өөр юм байна." гэж байлаа.
Ирэх хавар сумдын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын Тамгын газрын оролцоо, зохион байгуулалтаар сум, айл өрх бүрт "Хашааны ногоо, мод" тарих, ургуулах хөдөлгөөн эрчимтэй өрнөх юм.






Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 8
4 / 50%
4 / 50%