Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ХҮНИЙ ЭРҮҮЛ МЭНДИЙН ХАЛДАШГҮЙ БАЙДЛЫН ЭСРЭГ ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АРГА ЗАМ

2018-10-22


 

“Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх арга зам” хэлэлцүүлэг өнөөдөр /2018.10.22/ зохион байгуулагдаж хэлэлцүүлгийг Аймгийн Цагдаагийн газрын дарга Ж.Болд нээж, урилгаар Аймгийн ерөнхийй Прокурор Б.Одгэрэл, Шүүхийн тамгын газрын дарга Б.Баярсайхан нар оролцов.

 

Монгол Улсад ГХУСАЗЗ, ЦЕГ-тай хамтран  “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг”-ийн өнөөгийн нөхцөл байдал, хор уршиг, шалтгаан нөхцөлийг тодорхойлох, гаралтыг саармагжуулах, урьдчилан сэргийлэх зорилгоор 2018 оны 10 дугаар сард хэлэлцүүлэг зохион байгуулна гэсний дагуу Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэдэх аймагт  ГХУСАЗСЗ, Аймгийн цагдаагийн газраас хэлэлцүүлгийг төрийн болон төрийн бус байгууллагын 110 гаруй төлөөлөлийг оролцуулан зохион байгуулж байна.

 

Хэлэлцүүлгийг Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг үйлдэгдэж байгаа гэмт хэргийн гаралт, цаашид анхаарах асуудал, статистик тоо мэдээлэл, олон нийтийн оролцоо, Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд хийсэн хяналт шалгалт, гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд өсвөр үеийнхний оролцоо зэрэг сэдвээр Төрийн байгууллагууд мэдээлэл хийлээ.

 

Монгол улсын Эрүүгийн хуулийн 11 дүгээр бүлэгт заасан “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг ” нь 2017 онд бүртгэгдсэн нийт 32259 гэмт хэргийн 8812 гэмт хэрэг буюу 27.3 хувийг эзэлж байгаа юм.

 

Үүнээс урьдчилан сэргийлэхэд чиглэн аймагт ГХУСАЗСЗ-ийн 2017, 2018 оны төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу ХСИС-иар “Хэнтий аймгийн гэмт хэргийн шалтгаан нөхцөл” криминологийн судалгааг хийлгэж, судалгааны явцад 18 сумын 1688 иргэнээс гэмт хэрэгт хохирох болон аюулгүй байдлын түвшингийн санал асуулга авсан.

 

Гэмт хэргийн индексийг гаргадаг олон улсын байгууллагын судалгаагаар Монгол Улс дахь иргэдийн аюулгүй байдлын түвшин 2017 оны эхний 6 сарын байдлаар 33.3 хувьтай тодорхойлогдсон. Хэнтий аймгийн хувьд иргэдийн аюулгүй байдлыг тодорхойлох судалгаагаар орон нутгийн нөхцөл байдлыг судалгаанд оролцогчдын  58 хувь нь эрсдэлтэй гэж үнэлсэн байна.

Аймгийн хэмжээнд Архи согтууруулах ундааг худалдах, үйлчлэх цэгийн тоог багасгах бодлого барин  ажиллаж байна .

Архи согтууруулах ундааны борлуулалтаас олж буй орлогоос илүүтэй гарз хохирол нь иргэд нийгэмд  үзүүлж буй сөрөг үр дагаварыг тооцож аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал,  аймагт ГХУСАЗСЗ, болон аймгийн ЗДТГ-аас 2013 оноос хойш, Архигүй, архидалтгүй- Хэнтий хөтөлбөрийг шат дараалан  хэрэгжүүлж, төрийн бус байгууллагуудтай хамтран сургалт зөвлөгөөнийг хийсээр байна.








Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 3
2 / 67%
1 / 33%