Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал
“Оюунлаг Хэнтийчүүдийг олноор бий болгох, Хэнтийгээ дэмжих” зорилт дэвшүүлж,
шатар, даам зэрэг оюуны спортыг дэмжих, номтой нөхөрлөх, ном бүтээх зэрэг олон
талт ажлууд зохион байгуулж байгаа бөгөөд уламжлалт "Зохиолч-Уншигчдын
уулзалт" аймгийн ГБХЗХГ-ын хөгжлийн танхимд боллоо.
Энэ удаагийн уулзалтын зочин нь
МЗЭ-ийн Удирдах зөвлөлийн дарга, МУСГЗ, Хэлбичгийн ухааны доктор, зохиолч
До.Цэнджав байлаа. Аймгийн Р.Чойномын нэрэмжит Нийтийн номын сан, БСУГ-тай
хамтран зохион байгуулсан уулзалтыг Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга
Л.Батсайхан нээж, эхлүүлэв.
Уулзалтад сумдын Соёлын төвийн
эрхлэгч, номын санчид, ЕБС-ийн сурагчид, номыг шимтэн уншдаг, номын садангууд,
төрийн албан хаагчид, залуучууд, ахмадууд хүрэлцэн ирж, түүний зохиол бүтээл,
амьдралын сайн сайхан, залуус дүү нарт зориулсан
сургамж, зохиолч болохын урьдач нөхцөл, хичээл зүтгэлийн талаар халуун дотно
яриа өрнүүллээ.
Аймгийн Хурлын дарга Л.Батсайхан
зохиолч До.Цэнджавд талархал илэрхийлэн Хан Хэнтийн зохиолч, яруу найрагчдын
“Хан Хэнтийн салхи” ном, дурсгалын зүйл бэлэглэв.
НОМ БОЛ ЕРТӨНЦИЙГ ХАРАХ ЦОНХ ЮМ