Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ХАМТЫН ХАРИЛЦААГ ӨРГӨЖҮҮЛНЭ

2018-10-31


Өнөөдөр /2018.10.26/ Сонгинохайрхан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Намын бүлгийн дарга Д.Батболдоор ахлуулсан Төлөөлөгчид, ажлын албаны бүрэлдэхүүн бүхий дүүргийн удирдах түвшний 11 албан хаагч Хэнтий аймагт албан айлчлал хийлээ.

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Л.Батсайхан, аймгийн Засаг даргын орлогч, Хурлын төлөөлөгч, Тэргүүлэгч Г.Хэрлэнчулуун, Ц.Чогсомжав нар болон аймгийн хурлын Төлөөлөгчид оролцсон ажил хэргийн уулзалтын зорилго нь 2016 оны 9 дүгээр сард эхлүүлсэн аймаг, дүүргийн ажил хэргийн хамтын ажиллагааг бодит ажил болгох, нутгийн өөрөө удирдах байгууллагын бодлого, үйл ажиллагааны талаар санал солилцож туршлага, мэдээллээ хуваалцах байлаа.

Энэ уулзалтын үеэр Чингис хотын ерөнхий төлөвлөлттэй танилцаж, харилцан туслах, дэмжих асуудлын талаар ярилцаж, хурал хоорондын ажлын сайн туршлагаа харилцан солилцох, Төлөөлөгчдийн ажиллах орчин, бодлогын хороодын хамтын ажиллагааг өргөжүүлэх хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа.

Сонгинохайрхан дүүрэг нийслэлийн хамгийн их хүн ам, газар нутаг бүхий томоохон дүүрэг бөгөөд Хэнтий аймгийн иргэд Монгол Улсын Их хуралд гишүүдээр сонгогдож, дүүргийн Хурлын удирдлагын түвшинд ч ажиллаж байгаа билээ.


 






                                  АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ


Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 4
2 / 50%
2 / 50%