МЗЭ-ИЙН УДИРДАХ
ЗӨВЛӨЛИЙН ДАРГА, МУСГЗ, ЗОХИОЛЧ ДО.ЦЭНДЖАВ ХЭНТИЙ АЙМАГТ
Аймгийн
иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын урилгаар МУСГЗ, МЗЭ-ийн Удирдах зөвлөлийн дарга,
Хэл бичгийн ухааны доктор, зохиолч До.Цэнджав Хэнтий аймагт ажиллаж байна.
Аймгийн
иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас хэрэгжүүлж байгаа “Оюунлаг Хэнтийчүүдийг олноор
бий болгох, Хэнтийгээ дэмжих” зорилтын хүрээнд өнөөдөр аймгийн сургуулиудын
багш нар, Номын санчид, сурагчдад эссэ бичлэг, багшийн хөрвөх чадвар
эзэмшүүлэх, мэргэжил, аргазүйн зөвлөгөө өгөх
сургалт, сурагчдад Бийрэн бичгийн сургалт явуулж байна.
Өнөөдөр буюу 2018 оны 10
дугаар сарын 30-ний өдрийн 14 цагт Хэнтий аймгийн Гэр бүл хүүхэд залуучуудын
хөгжлийн газрын хөгжлийн танхимд аймгийн Нийтийн номын сангийн хамт олны зохион
багуулалтаар “Зохиолч, уншигчдын уулзалт” болох бөгөөд Номыг шимтэн уншдаг,
номын садангууд, зохиол бүтээл туурвих, бичих сонирхолтой хүн бүрийг хүрэлцэн
ирэхийг урьж байна.