Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид
/2018.11.07/ -ны өдөр хуралдаж үндсэн 3 асуудал хэлэлцэж, 2 асуудалтай
танилцлаа.
Хурлын эхэнд АИТХ-ын ээлжит 9-дүгээр хуралдааныг 2018 оны
12-р сарын 03-ны өдрийн 09 цагт хуралдуулахаар товыг зарлалаа.
Энэ удаагийн хурлаар Тэргүүлэгчид Эмийн эргэлтийн сан
болон Аймгийн эмзүйн салбарт баримтлах бодлогыг батлав.
Мөн хүйтний улирал ирж буйтай холбогдуулан АИТХ-ын
Тэргүүлэгчид АЗДТГ-ын ХОХБТХ, ХХААГ, Хэнтий-ЦТСС, Хэнтий-Ус ХХК зэрэг
байгууллагуудын Өвөлжилтийн бэлтгэл хэрхэн хангасан талаарх мэдээллийг сонсон
ярилцлаа.
Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын саналаар
“Архигүй Хэнтий” хөтөлбөрийн хэрэгжилтэд Аудит хийх, Монгол хатдын өргөө
цогцолборын ашиглалтын өмнөх захиргааны 2014-2017 оны үйл ажиллагаа,
Боловсролын салбарын төсвийн төлөвлөлт хувиарлалт, зарцуулалт, Ус ашиглалтын
төлбөрийн ногдуулалт, төсөвт төвлөрүүлсэн байдал зэрэгт хийсэн Аудитын тайлан
мэдээллийг танилцууллаа.
Аудитын дүгнэлтээр өмнө нь хэрэгжүүлж байсан “Архигүй
Хэнтий” хөтөлбөрийн хүрээнд тодорхой ажлууд хийгдсэн боловч
хөрөнгийг буруу зүйлд зарцуулсан, тайлангаа гаргадаггүй, сумдууд дэд
хөтөлбөргүй, эцсийн үр дүн гарсангүй гэсэн дүгнэлтийг гаргажээ. Ийм алдаа дутагдлыг
давтахгүй байх үүднээс "Архидалтгүй Хэнтий" хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлж ажиллахыг үүрэг
болголоо.